Хүн төрөлхтөнд мартагдсан ”ХОТУУД”

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 07

Украин Чернобыл


1986 оны тавдугаар сарын 26-нд Чернобылийн атомын реакторт осол гарснаар хот хэдхэн хоногийн дотор эзгүйрэв.

1980 аад оны дунд үеэс эдүгээ хүртэл хэнийг ч ойртохыг хориглосон ба цацраг идэвхижил маш өндөрт тооцогдож байгаа ч сүүлийн 10 гаруй жил хот бүрэн тоногдож дуусч байгаа гэнэ.

Хамгийн хачирхалтай нь сүүлийн үед энэхүү хотыг зорьсон аялал зохион байгуулагдаж, хүмүүс ирэх болжээ.

Тайваны Саньчжи 


1970 оны сүүлээр Тайваны Тайбэйгээс холгүй орших газар орчин үеийн шинэ технологоор аялал жуулчлалын хотыг босгосон.

Гэтэл 1980 онд санхүүгийн хүндрэлээс үүдэн хот байгуулалт зогссон ба дуртай хүн болгон өөрийн дураар барилга байгууламж барьж амьдрахыг оролддог ч бүтэлгүйсээр өнөөдрийг хүрч байна.

Жуулчид ирж сонирхдогч үтэр түргэн энэ газраас явцгаадаг учир муу сүнстэй холбон тайлбарлахаас хэтрэхгүй байдаг.

Италийн Крако


Үлгэрийн мэт үзэсгэлэнт хот Базиликата голын эргийн дэнжид манай эриний VIII зуунд сүндэрлэсэн гэдэг.

Гэвч сүүлийн он жилүүдэд байнгын газар хөдлөлт, дээрэм тонуулаас болж хотын оршин суугчид дүрвэн эзгүйрчээ.

Намибийн Колманскоп


ХХ зууны эхээр Намибийн Колманскоп районд “Алмазны алтан үе” эхлэж анхны олборлогч Германы иргэн Август Штаух байв.

Хэдхэн жилийн дараа тэрбумтан болсон тэрбээр тухайн бүс нутагт Герман маягийн хот босгож, театр, трамбай хүртэл хөгжлөө олж байв.

Гэвч алмаз хайгчдын эмх замбараагүй ухалт цөлийг огт усгүй болгосноор Намибийн цөлд Колманскоп хэмээх хот элсэнд булагджээ. 

 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top