Бүсгүйчүүдийн дунд “хөх жийнсэн өмд”-ний өнгөөр будсан үс мода болж байгаа талаар “The Metro” сэтгүүлд мэдээлжээ. Энэхүү будалтыг хийхийн тулд эхлээд үсээ перксээр угааж өнгөгүй болгоод дараа нь хөх буюу цэнхэр өнгөөр буддаг байна. Үс ургахын хэрээр жинхэнэ өнгөө илчлэх тул 14 хоногтоо нэг удаа угийг нь будаад байхад л хамгийн сүүлийн үеийн модатай бүсгүйд тооцогдох юм байна.
Засалтын хувьд, хамгийн сүүлийн үеийн трэндээр “ганц эвэрт” маягаар сүлжсэн үс тооцогдож байна. Үсээ загасан сүлжээгээр сүлжиж, урагш нь шовх үзүүртэй эвэр маягаар бэхжүүлэхэд л энэ шинэ хэв маяг таных болно гэсэн үг. Үс засалтын энэ мэт хамгийн сүүлийн үеийн хэв маягийг твиттерийн #manbraids "хаштаг"-аас авч болох юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )