Хятадын өрхүүд хүнсний худалдан авалтаараа дэлхийд нэгдүгээрт оржээ. Статистикийн газрын мэдээллээр Хятадын өрхүүд 607 тэрбум фунтыг хүнсэнд зарцуулсан байна. Харин шинжээчид энэ үзүүлэлтэд Хятадын нээлттэй жижиглэн худалдааны зах зээл их нөлөөтэй гэдгийг онцолж байсан юм. Албаныхны таамаглаж буйгаар ойрын гурван жил Хятадын хүнсний зарцуулалт дэлхийд тэргүүлсээр байна гэв. Дэлхийн улсуудын хүнсний зарцуулалтыг жагсаахад Хятад, дараа нь АНУ оржээ. Уг нь сүүлийн хэдэн жил АНУ-ын иргэд тэргүүлдэг байсан юм. АНУ-ын худалдан авагчид өнгөрсөн оны сүүлийн гурван сард 572 тэрбум фунтыг хүнсэнд зарцуулсан гэх тооцоо гарсан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Ийм байхад дэлхий цөлжихгүй яадаг юм хахаха