Оргилуун дарс болон хөөсрөгч дарсны ялгаа

2017 оны 03 сарын 15

Тэмдэглэлт баярын үеэр оргилуун дарс болон хөөсрөгч дарсны буудуулах дуу чимээ хүмүүст баяр хөөр авчирч, баярын уур амьсгал оруулдаг гэдэгтэй хэн ч маргахгүй байх.

Гэвч бидний хариултыг нь мэддэггүй нэгэн асуулт бол “Хөөсрөгч дарс болон оргилуун дарсны ялгаа яг юу вэ” Хамгийн энгийн ойлгомжтой хариулт бол “Францийн оргилуун дарсны бүс нутгаас гарсан хөөсрөгч дарс нь оргилуун дарс гэж хэлэгдэж болно” Түүнчлэн оргилуун дарс нь Chardonnay, Pinot Noir, Pinot Meunier гэсэн сортуудаар л хийгддэг. Бүр тодорхой хэлвэл бүх оргилуун дар нь хөөсрөгч дарс юм. Гэвч бүх хөөсрөгч дарс нь оргилуун дарс гэсэн үг биш юм. Газарзүйн байршил болон боловсруулах хэв маягаас нь ялгах боломжтой.

Хөөснүүд хаанаас гардаг вэ: Хөөсрөгч дарсыг маш энгийн аргаар исэлдүүлэн хийдэг / элсэн чихэр + хөрөнгө /Ингэхдээ гааз буюу хийг нь гаргахгүй байлгах нь чухал юм. Дарсаа хаалттай чигээр нь битүүмжилсэн орчинд исэлдүүлснээр хүчилтөрөгч дарс болон хувирч, жижиг жижиг хөөснүүд бий болсны дараа онгойлгож болдог.

Хөөсрөгч дарсны төрлүүд: Испани улсад маш олон төрлөөр хийгддэг бөгөөд дарсны өтгөн, шингэний хэмжээ таарсан, хөөс нь хэдий чинээ жижигхэн байна тэр тусмаа сайн дарсанд тооцогддог. Харин Итали улсад, тэр тусмаа Veneto ньхөөсрөгч дарсаараа нэртэй /Prosecco/ Энэ нь том том хөөснүүдтэй бөгөөд голчлон жимсэн дээрээ голчлон төвлөрдөг. Австрали, Германд хөөсрөгч дарсыг Sekt /Зект/ гэж дууддаг. Хөөсрөгч дарсны хамгийн шилдэг үйлдвэрлэлийг  Итали, Аргентин, Автрали зэрэг улсуудаас олж болно.

Сайн хөөсрөгч дарсыг таних 3 шинж тэмдэг:

Шинэ: Тод өнгөтэй, амсахад нялуун биш хэрнээ чихэрлэг, сэргээсэн амттай.

Хүчиллэг: Хэлний үзүүрт шууд амт нь мэдрэгдэж ам руу уусаж орж байгаа мэт мэдрэгдэнэ. Хүчиллэг амт нь сайн дарсны хамгийн гол зүйл юм.

Хөөс: Жижиг хөөс бол чанартай хөөсрөгч дарсны гол шинж юм.

Хөөсрөгч дарсыг төдийлөн хүмүүс сайн мэддэггүй ч цаг хугацаа өнгөрөх тусам түгээмэл хэрэглэгддэг болсон бөгөөд өглөөний цай, дессертүүд, хөнгөн хоолноос эхлээд шарж хуурсан хоол, халуун ногоотой хоолноос эхлээд сүмс ихтэй хоол хүртэлх олон төрлийн зүйлтэй төгс зохицодог болохыг хүмүүс хэрэглээний явцдаа анзаарч хөөсрөгч дарсыг түлхүү хэрэглэх болсон. Мөн хамгийн сайн хоолны дуршлыг хөдөлгөгч дарс болж өгдөг.

Varaschin Cuvée Brut Rosé хөөсрөгч дарс нь Италийн Veneto-с гаралтай хөөсрөгч дарс юм. Алтлаг ягаан өнгө болон зөөлөн амттай агшаадаг хүмүүст ихээхэн тохиромжтой дарс юм. Нил ягаан цэцэг болон улаан жимсний хосолсон тансаг үнэртэй. 11 градусын хатуулагтай зөөлөн боловч хуурай амттай. Хоолны өмнө хэрэглэхэд тохиромжтойн дээр загасны мах, гахайн махны хосолсон төрөл бүрийн зоогтой төгс зохицдог. 

Varaschin Cuvée  Brut  Rosé дарсыг хаанаас авах вэ? Galaxy Tower-н 1 давхарт байрлах "La Toscana" Итали дарсны дэлгүүрээс худалдан авах боломжтой.

Утас: 9405-3224

Хаяг: ХУД, 15-р хорооь Махатма Гандийн гудамж, Галакси тауэр, 1 давхар 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top