Олимпийн хошой аварга бүсгүй “Оффшорын дуулиан”-д холбогджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 15

Панамад төвтэй “Моссак Фонсека” компанитай холбоотой дуулианпд спортын алдартнууд ч холбогдож эхэллээ. Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Жером Вальке “Umbelina SA” компанийг Виржинийн аралд бүртгүүлэхдээ тус фирмийн үйлчилгээг авч байжээ. Компанийн нэр дээр 2.8 сая ам.долларын үнэтэй тансаг зэрэглэлийн далбаат онгоц байдаг аж. Өөр үйл ажиллагаа явуулаагүй гэнэ.

Хөолбөмбөгийн ертөнцийн бас нэгэн чухал “дүр” болох Аргентиний шигшээ, Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессигийн гэр бүлийн гишүүдийн нэр жагсаалтад байсан. Хөлбөмбөгч үүнийг ор үндэсгүй гээд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоог шүүхэд өгөхөө мэдэгдсэн юм. Панамын компанийн жагсалтад дээрх хоёроос гадна олимпийн хошой аварга, ОХУ-ын уран гулгагч Т.Навкагийн нэр мөн бичигджээ. Харин тэрээр энэ талаараа ямар нэгэн тайлбар хийгээгүйгээр үл барам оффшор эзэмшдэг гэдгээ нуухыг ч оролдоогүй байна.

 

С.Төгөлдөр      

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
¥¥¥(150.129.140.249) 2017 оны 03 сарын 15

Nuhur ni Putiny tuskah shuu dee...tegeheer l asuudal bgaa biz dee?

0  |  0
Адар(103.11.192.34) 2017 оны 03 сарын 15

Тамирчин хүн хөлсөө урсгаж олсон мөнгөө нуугаад, тайлбарлаад байх шаардлага байна уу?

0  |  0
Top