Д.Менделеев яагаад Нобелийн шагнал хүртээгүй вэ?

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

Олон хүн энэ асуултад “Үелэх систем 1869 онд нээгдсэн, Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн учраас” гэж хариулах байх. Гэвч энэ нь буруу бөгөөд агуу эрдэмтэнд цаг хугацаанаас үл хамааран уг нэр хүндтэй шагналыг хүртэх боломж байсан юм.

            1901 онд шагналыг анх олгохдоо шинэ нээлтээс гадна шинэ баримтаар баталгаажсан хуучин ажлуудад ч олгох боломжийг олгосон байдаг. Шинэ зууны эхээр инертийн хийнүүд богино хугацаанд ээлж дараалан нээгдэж, үелэх системд шинэ бүлэг үүсгэсэн бөгөөд зөв болохыг нь баталсан учир Д.Менделеевийн нэр хүнд барууны орнуудад асар их өсөөд байжээ. Ингээд 1905 онд анх Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. Гэвч тав дахь жилдээ дараалан нэр дэвшиж, хар үгээр хэлбэл “ээлжээ хүлээсэн” Адольф фон Байерт олгосон аж. 1906 онд дахин нэр дэвшүүлэхэд зургаа дахь жилдээ нэр дэвшсэн Анри Муассан саад болжээ. 1907 онд Д.Менделеевийг шагналд дахин нэр дэвшүүлэхэд хажууд нь олон удаа нэр дэвшсэн өрсөлдөгч байсангүй. Тэрээр гарцаагүй уг шагналыг хүртэх ёстой байв. Гэвч агуу эрдэмтэн тэр жилээ өөд болсон юм. Товчхондоо, тэрээр шагналаа хүлээж авч амжаагүй ажээ.      

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

Агуу хүмүүс эгэл даруухан оддог нь гайхалтай. Тэдний хэзээ ч давтагдашгүй бүтээл хүмүүний ертөнцөд оюуны хөгжилд үргэлж амьдарч аварч явдаг нь бүүрч бишрэм.

0  |  0
Top