Цаг цагийн аяст сайн, муу янз бүрээр дуудуулж явсан Монгол Улсын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсангийн хувийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч олондоо хүргэе. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл, Чойбалсангийн эх Хорлоо нь хоёр хүү, хоёр охин төрүүлжээ. Хамгийн том хүү Шарав нь 1885 онд төрөөд 1946 онд Улаанбаатар хотноо нас нөгчжээ. Түүний дараа нь охин Нэрэн нь 1887 онд төрөөд 1944 онд хотод нас баржээ.
Тэднийг нийслэлийн Улиастайн амны адагт хөдөөлүүлж чулуун хөшөө босгожээ. Гурав дахь хүүхэд нь нялхдаа эндсэн байна. Харин дөрөв дэх отгон хүү нь аргын тооллын 1885 онд буюу, билгийн тооллын 15 дугаар жарны хөхөгчин хонин жил Хэрлэн цагаан талбай хэмээх газар төрсөн нь Чойбалсан ажээ. Маршал Чойбалсанг эцэггүй бутач хүүхэд байсан гэж ярьцгаадаг.
Гэвч түүний эцэг нь хэн болох нь нэгэнт тогтоогджээ. Энэ талаар түүхийн ухааны доктор Бат-Очир судалгааны бүтээлдээ: "Нутгийн хүмүүсийн яриагаар бол Чойбалсанг төрөхөөс хэдэн жилийн өмнө Манжуур дахь Дагуур Монголын газраас Суврагачин отогт цагаачилж ирсэн Жамц гэдэг хүн Хорлоогийнд орж суусан байжээ.
Гэтэл отгийнхон болон хошуу тамгын захиргаа "цагаачин, тэнүүлчин орогнов" хэмээн түүнийг хавчиж гадуурхан нутаг уснаасаа үнэн хэрэгтээ хөөж явуулжээ. Жамц арга буюу тэндээс буруулан зайлж өөрийн тахиж шүтдэг Турагтай уулнаа очиж ан гөрөө хийж, ганц биеэр амьдрах болсон байна.
Х.Чойбалсан: Бодоход миний эцэг тэр биз
Гэвч Хорлоо сэтгэл төвдсөнгүй, Жамцын хойноос Турагтай уулыг зорин нүүж очоод хоёул нийлэн амьдарсан гэдэг. Удалгүй эв эвдэрч эцэстээ салж сарнихад хүрсэн гэнэ. Чингэхэд Жамц хэлжээ: "Чи хүүхэд олж жирэмсэн болов бололтой. Яг энэ буурин дээр бие шалтгаантай болсон хэрэг. Чиний төрүүлэх үр энэ уулын өлгийд, эхийн хэвлийд олдов.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 2 )
Tursun oniig ni saihan zuruuleh yumaa
Түүхэн хамгийн олон хүнийг алж хэлмэгдүүлсэн алуурчин бол Х.Чойбалсан