Хаврын улирал эхэлж цэцэг навчис дэлгэрэн мод төгөл ногоорох цаг дөхлөө. Монголчууд хус модны шүүс уух гэж ой мод руу зорьж эхэлдэг. Хаврын цагт ядаргаа тайлах, үе мөчний өвчнийг анагаах, бөөр давсагны нянг устгах зорилгоор хусыг нүхлэн шүүсийг нь авч уудаг. 5-р сарын 20-ноос 6-р сарын 5-ын хооронд шүүсийг авах тохиромжтой бөгөөд хус мод шүүсээ эрчтэйгээр дээш урсган навчнууддаа өгдөг онцлогтой.
Зарим хүмүүс хусны шүүсийг авахдаа өрөмдөж биш өөр бусад муйхар аргаар нүхэлж авчихаад буцааж бөглөдөггүй, таарч тохирсон таглаа хийхгүй зай завсар гаргадагаас болж чийгээ гадагш алдан, хатаж өгөршин 20 жил ч хүрэхгүй үхдэг байна. Тийм учраас хус модны хамгийн том дайсан нь хүмүүс юм.
Хус модны шүүсийг авахдаа газрын гадаргуунаас 25-30см өндөрт нүх гаргаж өрөмдөх ба нүх гаргахаас өмнө хадаас юмуу үзүүртэй төмрөөр 1.5 см хүртэл хөнгөхөн хатгаж шүүс эрчлэн урсах хөдөлгөөний үе эхэлсэн эсэхийг мэдэх шаардлагатай. Хатгахад шүүс гарч байвал шүүс авч болно гэсэн үг. Нүх гаргах цэгийн орчинд холтосыг цэвэрлээд гар өрмөөр эгц өрөмдөнө. Бэлтгэсэн гуурсыг шургуулаад завсар зайгаар нь шүүсийг алдахгүйн тулд модны давирхайгаар шавах хэрэгтэй. Дараа жил нь тухайн модноос шүүс дахин авч болох ба анх гаргасан нүхнээс 10см дээр, эсвэл доош өрөмдөнө.
Дундаж бүдүүнтэй модноос 3 жил дараалан авч болох ба нэлээд бүдүүн хус мод бол 10 жил хүртэл ч авч болдог байна. Харин нэг удаад авахдаа модныхоо бүдүүн нарийнаас шалтгаалаад 5-10 литр хүртэл авч болдог. Түүнээс илүү хэмжээгээр авбал хус мод чийгээ алдаж амархан үхэхэд хүрдэг байна.
Авсан шүүсийг хонуулахгүйгээр өдөрт нь уувал сайн бөгөөд хонуулах тусам анагаах чанараа алддаг гэж үздэг. Ариутгаагүй бохир саванд авбал тэр даруй тунадас үүсч хэрэглэх аргагүй болдог. Сайн ариутгасан модон торх саванд, 3 хүртэл хэмийн дулаанаас илүүгүй байхаар нөхцөлд цаад тал нь 7 хоног л хадгалах боломжтой.
Агаарын хэм нэмэгдэж, хус модны нахиа томрох тусам шүүс багасч гадагшлахаа больдог. Энэ үед шүүс тунгалаг бус булингартай болж ирдэг. Шүүсээ авч дууссаны дараа гаргасан нүхийг давирхайгаар бөглөж найдвартай хаах хэрэгтэй. Эсвэл сайн нягт модон шаантагаар таглана.
Монголчууд эртнээс нааш хус модыг бат бөх, аянга буудаггүй хэмээн итгэж ирсэн учраас монгол гэрийнхээ хоёр багана, морины уяаны шон, сүхний иш гэх мэтийг хус модоор хийж иржээ. Мөн хамгийн их даац шаарддаг тэрэгний гол, арал, гуя, сүх жоотууны иш, зэлний гадас зэргийг хийнэ. Орчин үед зөөлөн модлогоор нь фанер, гэрийн модон эдлэл, цана хийдэг. Модлогоос нь цууны хүчил, модны спирт, нүүрс, техникийн тос, эмийн бодис зэргийг гарган авна.
Хус модны тухай шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал, Зүйлийн нэр нь Төгрөг навчит Хус, Латин нэр Betula rotundifolia Spach, Англи нэр нь Birch. Монгол орны навчит модны дотроос хамгийн их тархацтай буюу ойн нөөцийн 20 орчим хувийг эзэлдэг боловч сүүлийн жилүүдэд нэлээд багасч буй мод. Ихэвчлэн Хэнтийн нурууны баруун хэсэг, Ерөө голын сав газрын дунд ба адгаар байдаг. 13-18 метр өндөр ургаж, 50-60 жил насална. Навч нь өргөн, өндгөрхүү, захаараа хөрөө шиг жижиг шүдлэг хэлбэртэй. Холтос нь цагаан, үйсний дотор тал нь хүрэн улаан өнгөтэй. Чийглэг хөрсөнд, цаг уурын эрс тэс нөхцөлд зохицон ургах чадвартай. Нягт ширхэгтэй хүнд мод боловч модлог нь зөөлөн байдаг.
Хусыг их хэмжээгээр сүйтгэж буй бас нэгэн шалтгаан нь хятад савхны түүхий эд болгосон явдал ажээ. Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал, Бугант зэрэг тосгонд савхны үйлдвэр ажиллаж, залуу хусыг хайр найргүй унагаж байгаа тухай нутгийн иргэд ярьдаг. Нас гүйцсэн хөгшин хус тун амархан өмхөрч модлог чанар нь муудсан байдаг, галд өртсөн, салхинд унасан хусаар савх хийж болохгүй гэх мэт шалтгаанаар 20-25 настай, 10 гаруй метр өндөр залуу хусыг шилж унаган түүхий эд болгодог байна. 500 шоо метр хуснаас 1 вагон савх гардаг гэсэн тооцоо бий.
Сэтгэгдэл ( 5 )
Hairan mod Hamgaaaachee Mongoliin buh yum ezengui boljee....
Xairan hairan hairan.odo humuus yum bodoj baimaar yum da
omhii yhryyd eh ornoo iamagt yzen iadaj dord yzej shulj doromjlono. shunalt omhii yhryydiin tsusiig ni hanah heregtei. husnii shyysiig sorood bolj baigaa um bol yhryydiin tsusiig sorohod taarna
Хайран хус мод бидний Монголчууд буцаагаад сайн бөглөх үү,Сэтгэлгүй хүмүүс болсон шүү дээ
Хүнээр бол цусыг нь ханаж сорж байна гэсэн үгшдээ.ХУС МОД БҮТЭН ЖИЛИЙНХЭЭ УС ЧИЙГИЙГ НӨӨЦӨЛЖ БУЙ ЯВЦАД ТҮҮНИЙГ ХУЛГАЙЛЖ БУЙ ЯВДАЛ ТУЛ ҮҮНИЙГ ЯАРАЛТАЙ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА..буян чой гэгч чи нүгэл хилэнц хийж байна шүү...