ЗУУНЫ ГЭМТ ХЭРГҮҮД: 35 жилийн дараа жинхэнэ нууц нь илэрсэн “ЗУУНЫ ДЭЭРЭМ”

2017 оны 03 сарын 17

Улиран одсон XX зуун гэмт хэргээр дүүрэн, бохир мөнгөөр баялаг үе байсан тул “Зууны луйвар” гэсэн нэрэнд өрсөлдөгч олон байсан гэж хэлж болно. Америк, Европ, Ази тэр чигээрээ мөнгөний хойноос улайран хөөцөлдөж, зөв замаар явсан бол улс эх орныхоо төлөө ихийг хийх байсан суутнууд оюунаа луйвар булхайн ажилд зориулж байсан үе юм.

35 жилийн өмнө Францын ард түмний дунд “зууны луйвар” гэгдэн нууц нь өнөө хэр тайлагдаагүй байсан хэргийг далдаас зохион байгуулсан этгээдийг өнгөрсөн долоо хоногт Францад баривчилсан байна. Энэ хэрэг бол хохирлын хэмжээгээр ч, зохион байгуулахад гаргасан уран аргаараа ч хүчтэй өрсөлдөгчийн нэг аргагүй мөн байсан юм.

Францчууд жил бүрийн долдугаар сард Бастилийг авсны баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ үер амралтын өдрүүд удаан үргэлжилж, улс орны амьдрал нэг хэсэгтээ зогсдог гэж хэлэхэд ч буруудахааргүй болдог аж. Яг энэ үед “Зууны” гэж нэрлэгдсэн дээрх хэрэг гарсан юм.

1976 оны долдугаар сарын 19-ний халуу шатсан өдөр бүлэг гэмт этгээд Ницца хот дахь Societe Generale банкийг цөлмөж оджээ. Тэд 400 хадгаламж эзэмшигчийн хайрцгийг нээж,  нийтдээ 60 сая франкийн үнэ бүхий үнэт эдлэлийг “хуурайлсан” байна. Гэхдээ ямар ч айж сандарсан зүйл байгаагүй нь цагдаа нарыг мэл гайхахад хүргэж байсан гэдэг. Гэмт этгээдүүд банк дотор зугаалж, баяраа тэмдэглэж жимсний дарс уучихаад шилийг нь ч авалгүй гарч одсон байжээ. Тэр ч байтугай, хаалгаар гарахдаа арын хана дээр нь “Зэвсэггүй, үзэн ядалт үгүй, хүчирхийлэл үгүйгээр” гэсэн утга бүхий “Sans armenihaineni violence” гэсэн бичээс бичиж амжсан байсан нь гайхалтай.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top