Женя Лукашины байшин 10.3 сая рублийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 17

Москвагийн баруун өмнөд этгээдэд орших хоёр өрөө жирийн орон сууцыг "ИНКОМ-Недвижимость" үл хөдлөх хөрөнгийн компани 10.3 сая рублиэр үнэлж байна. Төгрөгөөр бол 480 сая гэсэн үг.

Бид бүхний сайн мэдэх “Хувь заяаны эргүүлэг” киноны эмч Женя Лукашины байшин гэдэг нь ингэж өндрөөр үнэлэх шалтгаан болсон байна. “Черемушки” дүүрэг, Барилгачдын гуравдугаар гудамжны 25 дугаар байшингийн 12 тоот” орон сууцны талаар ярьж байгааг та лав ойлгосон биз ээ.

Шинэ жилээр ууранд суудаг заншилтай будлиу эр Женя Лукашин найзынхаа оронд Ленинград нисч, тэндхийн яг адилхан хаягтай байшингаас хайртыгаа олдог тухай өгүүлдэг энэ кино манайд маш алдаршсан шүү дээ. Э.Рязановын энэ бүтээл одоо болтол шинэ жилийн баяраар Оросын телевизээр гардаг хэвээрээ гэнэ лээ.

Дашрамд дурьдахад “Барилгачдын” гэдэг нэр нь уран сэтгэмжийнх бөгөөд уг гудамжийг 1963 онд В.И.Лениний гэргий Мария Ульяновагийн нэрэмжит болгосон юм байна. Бусад нь үнэн зөв ажээ. Хоёр өрөө, 32 метр ашигтай талбайтай уг орон сууц байрлаж буй орон сууцны хороолол ирэх онд хот төлөвлөлтийн дагуу буулгагдах гэнэ.     

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк(202.21.106.167) 2017 оны 03 сарын 18

Лениний гэргийг Надежда Крупская гэдэг

0  |  0
Зочин(71.163.40.69) 2017 оны 03 сарын 17

Мария Ульянова чинь Лениний дүү шүү дээ. Танай сонин ах, дүү хоёрыг гэр бүл болгочих юм аа...

0  |  0
Киноны утга сонин(103.229.120.221) 2017 оны 03 сарын 17

Энэ чинь соц нийгмийн үед хотуудын бүх байрнууд тавилгууд адилхан байдаг гэдгийг л шүүмжлэсэн ёгт кино шүү дээ

0  |  0
Top