Италийн “Ард түмний эрх чөлөө” намын дарга, Ерөнхий сайд асан Сильвио Берлускони “Эсрэг хүйстэнтэйгээ үүсгэсэн асуудлаас болж, албан тушаалаа орхихгүй” гэж мэдэгдэж байсан ч тун удалгүй насанд хүрээгүй охинтой харилцаа үүсгэсэн нь илэрч, албан тушаалаа орхисон билээ. Түүнийг хуулийн байгууллага насанд хүрээгүй биеэ үнэлэгч бүсгүйтэй самуурсан хэрэгт буруутган шалгаж, гэм буруутай гэж үзсэн. Хэдийгээр тэрбээр улс төрийн дайснууд нь зориудаар ийм хэрэг зохион байгуулсан юм гэж ярьдаг ч үүнээс болж л түүний улс төрийн карьер дууссан нь үнэн билээ.
Италид биеэ үнэлэх явдлыг хуулиар хориглодоггүй ч насанд хүрээгүй буюу 18 нас хүрээгүй үедээ үйлдэхийг хатуу хориглодог юм байна. Карим Эль-Махрук гэгч дээрх бүсгүй Италийн телевизэд ярилцлага өгөхдөө С.Берлусконитой насанд хүрээгүй байх үедээ холбоотой байсан гэдгээ ил тод ярьсан байна. Ерөнхий сайд үйлчилгээний хөлсөнд 7000 евро төлснийг хүртэл хэлжээ. С.Берлусконитой холбоотой байж болох 20 бүсгүйн жагсаалтыг италийн зарим хэвлэлүүдэд нийтэлсэн байдаг.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Хэвлэлд бичигдэж байсныг нь бодоход ёстой ухна байна даа энэ Ё.Берлускони