Британийн Бристоль хотод мууртай иргэдэд зориулсан уушийн газар нээгджээ. Bristol Post сонинд энэ талаар мэдээлсэн байна. Баарны эзэн 44 настай Люк Даниэльс нь өөрөө 15 муур тэжээдэг аж. Тиймээс өөр шиг нь мууранд хайртай, гэртээ орхиж гарах боломжгүй хүмүүст боломж олгохоор шийдэж, баараа нээжээ.
Бааранд мууртай орвол муурных нь тав тухыг хангах бүх зүйл байдаг гэдгээрээ онцлог. Гэхдээ энэ нь мууртай хүмүүст зориулагдсан анхны баар биш бөгөөд Токио, Лондон, Санк Петербургт ийм баар байдаг юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
монголд байвал гое доо