Дайнд амиа алдсан еврей иргэдийн хувийн мэдээлэл олдлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 23

Будапештийн нэгэн орон сууцны байшингийн хананаас Дэлхийн хоёрдугаар дайны үед Унгарт амьдарч байсан 6300 гаруй еврей иргэдийн хувийн мэдээлэл олджээ. Будапештийн Архивын газрын захирал Иштван Каньереш дээрх бичиг баримтын ач холбогдлыг өндрөөр үнэлсэн мэдэгдэл хийсэн байна. 

Хотын удирдлагууд 1944 оны тавдугаар сард еврей иргэдийг албан ёсоор тоолж байсан юм байна. Сая олдсон баримтууд тухайн үед бөглөгдсөн танилцуулгуудын 1/3 хувь болж байгаа ажээ.

Унгар улсад өнгөрсөн зууны дунд үед 800 мянга орчим еврей үндэстнүүд амьдарч байсан бөгөөд тэдний 600 мянга гаруй нь Освенцим зэрэг бөөнөөр хорих лагерьт амиа алдсан юм.  

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top