40, 50 мянгатын атамануудын тухай ам дамжсан яриа-1

2017 оны 03 сарын 25

Ер нь энэ атаман гэдэг үг монголд бол 70 80 оноос эхлээд гарч ирсэн нэр томёолол юм. Мэдээж энэ нэр үгийг тэр үедээ л бүх л соёлын шинэ урсгал гадаад дотоодын шинэ бараа таваарыг оруулж ирж Улаанбаатарын залуучуудад таниулж мэдрүүлж байсан 40 50 мянгатынхнаас гаралтай юм. Энэ ч утгаараа 40 50 мянгатаас дарга сайд урлаг спортын олон алдартангуудын эрх танхил өссөн хүүхдүүд нь багасаа л дураараа өсөж танхайран явсаар олон ч нэртэй атаманууд энэ тойргоос л гарсан байдаг юм. Мэдээж хотын өөр дүүрэг, хөдөө орон нутгаас ч гэсэн нэртэй цуутай атаман эрс олон бий.

Энэ 40 50 мянгатын атаман гэдэг чинь гол нь хотын төвд байдгаараа л алдаршсан юм шүү дээ. Эхлээд 40 мянгатаас нь эхлээд ярья. Хамгийн том атаман нь *Ногоон* Чойлон, дараа нь *Шөвгөр* Энхтайван, Гялгар Алтаа, Мангарын Ариунболд, *Үүдэн* Хүрлээ за тэгээд Мангар Чука, Дашийн Мундаа тэргүүтэй хүмүүс цувчихна. Атаман гэсэн нэртэй цуутай бүх л эрчүүд аавын хаалга татсан байдаг юм. Гялгар Алтаа нь 13 настай байхдаа хулгай хийж шоронд орсон. Ямар ч сургууль төгсөөгүй нэгэн юм. Их зальтай сэргэлэн зоригтой эр байсан юм. Гялгар Алтаа нь ял нэмүүлээд Зүүнхараагаас Мааньтруу яваад Мааньтдаа атаман байж байгаад шоронгоос гарсан. Гэхдээ өөрөө нэг их атаман болдоггүй, атамануудтай найзалчихдаг, тэднийгээ цаагуураа толгой, санаагаараа удирддаг нэгэн байсан юм. Дараагийн атаман *Үүдэн* Хүрлээ болохоор шоронд ороогүй. 1972 онд 24-р сургуулийн 10-р анги төгсөөд Москвагийн хилийн цэргийн дээд сургуульд явсан. Тэгээд төгсөөд Эрдэнэцагаанд офицер байсан. Хотод хаяа ирж цагаан цув, цагаан шляф өмсч гангардаг байлаа.

Бөмбөгөрийн урд талын байрыг *Үүдэн* Хүрлээгийн байр гэдэг байсан юм. Тэрээр байрныхаа гадаа Цагаан цувныхаа захыг босгочихоод ,40 мянгатын бүх хулгайч нарыг тал тал тийш нь гүйлгээд *За чи барагтайхан байгаарай, чи хармаа суйлдаг, чи зодоон хийдэг. Ах нь НАХЯ-д тусгай ажилтай* гэж бүгдийг нь айлгадаг байсан. Хүн чанарын хувьд дажгүй эр байсан юм. Үнэн чанартаа *Нарантуул* захын босс Сайхансамбуугийн авгайн төрсөн ах юм. Харин Сайхансамбуу хэдий 40 мянгатад өсч торнисон ч гэсэн атаманы тоонд орохгүй. Бат-үүлийн зиндааны хүн байсан юм. *Ногоон* Чойлон бол *Туул* рестораны урд талын байранд байдаг байсан юм. Энэ хүн 40 мянгатад үнэхээр чанга жинхэнэ дийлдэшгүй атаман байсан юм. Хүн чанарын хувьд ч дажгүй эр хүн байсан гэдгийг тэр үеийнхэн бүгд л мэднэ дээ.

*Шөвгөр* Энхтайван бол 6-н дээд сургууль төгссөн хүн юм. 40 мянгатынхнаас хамгийн боловсролтой нь гэж үздэг юм. Мөн спортын мастер цолтой хүн. Шөвгөр бол зодоон цохион, хулгай хийхгүй. Зүгээр л мөрийтэй тоглодог. Мөнгө хармаалдаг, мөнгөөр бүх юмыг удирддаг. Дээхэн үед зах зээл битгий хэл, юм байхгүй үед л мөнгөөр бүх юмыг зохицуулдаг байсан хүн юм. Мөн айлын эрх хүүхэд болох Норовын Батжаргал гэгч цуутай эр байсан. Гэвч энэ *Будан* Чука гэгч цуутай атаманыг хутгалж алаад талийж одсон доо зайлуул.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Улаанбаатарын 70 80 90 оны атамануудын түүх

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ayur(119.40.97.126) 2017 оны 03 сарын 27

atmaan gej iim nusnuud baidaggui yum

0  |  0
РР(207.244.77.8) 2017 оны 03 сарын 26

М.ЭНХБОЛДЫН УДАМ СУДРЫН ТАЛААР БИЧЭЭЧ.ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХОО ШИЙДМЭЭР БАЙНА.

0  |  0
ннннн(202.72.242.5) 2017 оны 03 сарын 25

Худлаа юм бичээд байх юмаа. 40 50 бага тойрогоо мэдэхгүй байж. Мэддэг амьдуудтай уулзал даа.

0  |  0
Top