Гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч L”Oreal фирм өөрийн нүүр царай болдог алдарт жүжигчин Жулия Робертсыг сурталчилгааны зургандаа фотошоп программ хэрэглэхийг нь хоригложээ. Их Британийн Сурталчилгааны стандартыг тогтооох хорооноос шаардсаны дагуу ингэхээс өөр аргагүй болжээ. Хорооны гишүүн Свинсон шаардлага тавьсныхаа дараа “Жулия Робертс, Кристи Терлингтон нар бол үнэхээр байгалиас заяасан гоо үзэсгэлэнгүүд. Тэдэнд зургаа компьютерийн программаар засах шаардлага байхгүй” гэж өгүүлсэн байна. L”Oreal фирм 2007 онд өөрийн нүүр царай болж байсан Пинелопа Крузт мөн ийм шаардлага тавьж байжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Зүгээр л юм, гэхдээ арьсыг нь фотошопд-сон л байш дэ