АНУ-д боловсрол хамгийн үнэтэй. Тийм боловч нийт хүн амын 99 хувь нь зохих төвшний боловсрол эзэмшсэн байдаг. Яагаад гэвэл боловсролын төвшнөөс ирээдүйд авах цалин нь шууд шалтгаалдаг учраас л тэр юм. Энэ улсын боловсролын тогтолцооны талаар төсөөлөл олгох хамгийн энгийн мэдээллийг хүргэе.
ЕБС
Сургуулийн тоо: 138 180
71,5% - улсын сургуулийн эзлэх хувь. Болорвсролыг үнэ төлбөргүй олгодог. Нэг багшид дунджаар 16 сурагч ногддог байна.
24,15% — Хувийн (Үүний 80 хувь нь шашных). Жилийн сургалтын төлбөр 6-60 мянган долларт хэлбэлздэг. Дундаж нь 17.5 мянга. Нэг багшид 11 сурагч ногддог.
4,35% — Хосолмол . Улсаас санхүүждэгч хөрөнгө оруулагчдаас ч мөнгө татдаг сургууль байдаг. Ийм сургуульд суралцахад төлбөргүй ч тухайн суралцагч улсын хэмжээнд жилд нэг удаа явагддаг азын сугалааны ялагч болсон байх, эсвэл тусгай шалгалтыг амжилттай өгөх шаардлагатай аж. Нэг багшид 13 сурагч ногддог.
12 000 доллар- Нэг сурагчид зориулан улсаас жилд гаргадаг хөрөнгийн дундаж хэмжээ.
3% -Америк хүүхдүүдийн гурван хувь нь гэрээр боловсрол эзэмшдэг. Ийм хүүхдүүдийн 66,3 хувийнх нь эцэг эхчүүд бакалавраас дээш боловсролтой байдаг бол 38,4 хувь нь шашны сургаалиар хүмүүждэг бол үлдсэн 8.9 хувь нь огт боловсрол олж авч чаддаггүй ажээ.
Боловсролын зэрэг
Доктор (Doctorate degree буюу PhD) 5-7 жил АНУ-ын дээд боловсролын хамгийн өндөр зэрэг.
Магистр (Master’s degree) 1-3 жил. Энэ зэргийг хамгаалахын тулд дор хаяж 30 кредит цаг цуглуулах шаардлагатай.
Бакалавр (Bachelor’s degree) 4-5 жил. 120 кредит цаг цуглуулдаг, эхний хоёр жил ерөнхий эрдмийн хичээл үздэг гээд манайхтай яг адилхан. Сонирхолтой нь, улсын сургуулийн оюутны 32%, хувийн сургуулийн оюутны 52% нь л амжилттай төгсч, зэргээ авдаг гэсэн статистик байдаг аж.
Боловсролын байгууллагын цалин хангамж
44 880 АНУ-ын хэмжээнд жилийн дундаж цалин.
57 000 Багш нарын жилийн дундаж цалин. Муж болон сургуулийн нэр хүнд, санхүүгийн чадамжаас хамаарч ялгаатай.
39 000 Өмнөд Дакота мужийн багш нарын жилийн дундаж цалин (АНУ-даа хамгийн доогуур).
90 000 Нью-Йорк, Нью-Жерси, Калифорни мужийн багш нарын жилийн дундаж цалин (АНУ-даа хамгийн өндөр нь).
Бусад сонирхолтой баримтууд
-АНУ-д боловсрол эзэмшсэн эрдэмтдээс Нобелийн шагналтан 362 төржээ.
-Дэлхийн боловсролын салбарт эргэлдэж байгаа нийт хөрөнгийн 28% нь ганц АНУ-д ногддог.
-Анагаах, эдийн засаг, байгалийн зэрэг үндсэн шинжлэх ухаанд гарч байгаа нийт нээлтийн 48%-ийг АНУ-д хийдэг байна.
-Жилд 40 000 америк иргэн докторын зэрэг хүртдэг жаээ.
-АНУ-д сурч байгаа гадны оюутнуудын 19% нь бизнес менежментийн чиглэлийг сонгодог.
-Латин Америк гаралтай эмэгтэй оюутнуудын 41% нь жирэмсэн болсон шалтгаанаар их, дээд сургуулиа орхидог. Харин африк гаралтай оюутнуудын 60% нь суралцаж байх хугацаандаа хэрэг төвөгт орооцолдсоны улмаас сургуулиа орхидог гэсэн хачирхалтай судалгаа ч гарчээ.
Боловсролын төвшин орлогод хэрхэн нөлөөлөх вэ
Жилд 100 000 $ — доктор
60 000 $— магистр болон түүнээс дээш
47 000 $— бакалавр
30 000 $— Associate буюу тусгай дунд
23 000 $— ЕБС
Сэтгэгдэл ( 1 )
Ямарч гэсэн монгол хунд таарахгуй дэндуу дункхуу систем юм билээ.Мен нийгмийн анги давхарын ялгааг ил тод гаргасан сургуультай гэж байгаа.Ядуучууд ядуугынхаа,Чаду нь арай дээр гэх мэтээр явж егне шуудээ. Сургалтын программ энэ тэр нь бол бур шал нойл.