Америкийн Арканзас мужийн эрх баригчид орон нутгийн шоронгуудад цаазын ял гүйцэтгэх үеэр сайн дураараа ажиглах хүмүүсийг авах тухай зар түгээжээ. Энэхүү зарыг хүмүүс эхлээд тоглоом тохуу биз гэж бодсон хэдий ч үнэн байсан аж. Ялын дээд хэмжээг гүйцэтгэх үед хөндлөнгийн ажиглагчид байнга оролцдог хэмээн Fox News-д мэдээлсэн байна.
Тухайн бүс нутгийн хуулийн дагуу онц аюултай гэмт этгээдүүдийг цаазлах үед 21-ээс дээш насны, урьд өмнө шүүхээр шийтгэгдэж байгаагүй, 6-12 “хүндэт иргэн” ялын гүйцэтгэлийг хөндлөнгөөс ажиглах ёстой гэнэ.
Ойрын 10 хоногийн дотор 8 хүнийг цаазлах шаардлагатай болсон учраас Арканзасын эрх баригчдад ажиглагчидтай холбоотой асуудал үүссэн аж. 1976 оноос хойш анх удаа долоо хоногт ийм олон тооны цаазын ял гүйцэтгэл явагдах гэж байгаа юм байна.
Ийнхүү яаравчлан олноор нь цаазлах болсон явдал “Мидазолам” хэмээх үхлийн тарианых нь хугацаа дөрөвдүгээр сарын сүүлчээр дуусах гэж байгаатай холбоотой аж. Арканзаст цаазын ял эдлэхээр хүлээж буй 8 гэмт хэрэгтэн бол 1989-1999 онд аллага үйлдэн шийтгүүлсэн хүмүүс юм байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )