2020 он гэхэд хайрцаг янжуур 34 ам.доллар болно

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 29

Тамхинд хамгийн өндөр албан татвар ногдуулдаг орнуудыг нэрлэлээ. Жагсаалтыг 86 хувийн татвар ногдуулдаг Босни Герцоговин тэргүүлж, 85 хувийн татвартай Израиль, 84 хувийн татвартай Словак удаалсан байна. Дээрх гурвын араас Болгар, Польш, Турк, Эстон, Финланд, Чили, Герман жагсчээ. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүчин чармайлтын үр дүнд сүүлийн жилүүдэд тамхины эсрэг кампанит ажил эрчимтэй явагдаж байна. Улс орнууд тамхинд ногдуулах татварыг нэмж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг хориглож байна. тамхины компаниудын хувьд сурталчилгааны ганц том арга хэрэгсэл байсан “Формула 1” авто уралдаан ч энэхүү аянд нэгдээд байгаа юм.  

                Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, хөнжингүй орнуудад тамхинд ногдуулдаг татварыг 10 хувиар нэмэхэд эрэлт дөрвөн хувиар буурдаг зүй тогтолтой болохыг тогтоожээ. Тиймээс тамхинд ногдулах албан татварын хэмжээг нэмэгдүүлэх зөвлөмжийг орлого багатай орнуудад хүргүүлдэг юм байна. ДЭМБ энэ байдлаар цааш ажилласаар 2020 он гэхэд нэг хайрцаг янжуурын үнийг 34 ам.доллар болгох зорилт тавиад байгаа бөгөөд биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Ингэж байж л тамхины хэрэглээ буурч, мэдэгдэхүйц үр дүн гарах гэнэ.

Манай хойд хөрш ОХУ энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тамхины эсрэг хуулийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр тамхины эрэлт багасах нь тодорхой баймаар. Гэвч хууль батлагдсан даруйд тамхины худалдаа, үйлдвэрлэл явуулдаг аж ахуйн нэгжүүдийн хувьцааны үнэ өсч, хэрэгжээд таван сар өнгөрөхөд хуурамч тамхины үйлдвэрлэл хэрээс хэтэрчээ. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
uzegch(43.228.128.195) 2017 оны 03 сарын 29

SBN tv geer Duguin tam gedeg kino garch bga uzeereu 1860 ond ANU yag iim bsan yum shataagaad l buudaad l tegeel yumyg avchdag zerleg Kapitalizm

0  |  0
dunkuu(202.179.23.187) 2017 оны 03 сарын 29

barag har tmhinasaa unetei bolohiim bainalda,manaid delguuruud ni tamhi zarj boldoggui,harin zahin 1 tutsenees tamhi avch boldog,yostoi teneg uls.

0  |  0
Top