"Оюунлаг сурагч” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн даваа гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн ЕБ-ын 92-р сургуульд танилцуулах өдөрлөг зохион байгуулллаа. БСШУСЯ, MNBC компанийн хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөрийн хүрээнд 92-р сургуулийн багш сурагчид "English Tv Club” сувгийг үзэх бүтэн нэг жилийн эрхийг тоног төхөөрөмжийн хамт хүлээн авлаа. Ийнхүү "Оюунлаг сурагч” хөтөлбөр нийслэл дэх ЕБС-ын дөрвөн сургуулийн 109 бүлэг, 3270 сурагчдад хүрсэн байна. Цаашид нийслэлийн есөн дүүргийн ЕБС-ийг хамрах аж.
Сэтгэгдэл ( 0 )