Японы залуу үеийнхэнд болзоонд явах, гэрлэхийг хүсэхгүй байх, тэр ч бүү хэл сексээс дур гутах үзэгдэл газар авах болжээ. “Целибатын хам шинж” гэсэн нэр авсан энэ өвчин нэлээд хэдэн жилийн өмнөөс илэрсэн гэнэ. Түүнээс хойш улам газар авсаар өнөөдрийг хүрчээ. Японд тэтгэврийн насныхан татвар төлөгчдөөсөө олон гэдгийг бодолцвол энэ өвчин нь дэлхийн гурав дахь том эдийн засагтай улсын хувьд үр дүн нь зүйрлэшгүй байж болох юм.
“Хүний сэтгэлийн археологич” гэгдсэн алдарт эрдэмтэн Зигмунд Фрейд “Бидний үйлдэл бүр агуу болох хүсэл, сексийн дур тачаалаар өдөөгдөж байдаг” хэмээн номложээ. Түүний энэ сургааль өнгөрсөн зуунд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтэд нөлөөлж, үнэн болох нь нотлогдож байлаа. Гэтэл шинэ зууны эхэнд залуучууд нь “Секс бол амьдралын чухал зүйл биш” гэсэн үзэл бодолтой улс орон гараад ирэв.
“Эсрэг хүйстэнтэй харьцаа үүсгэхийн тулд маш их хүч чармайлт гаргах шаардлагатай болдог. Би түүнд, тэр надад таалагдах хэрэгтэй. Тэгээд амралтын өдөр түүний төлөө бүх төлөвлөгөөнөөсөө татгалзах хэрэгтэй болно. Би л лав ингэж чадахгүй”. Целибатын хам шинжэд нэрвэгдсэн хэдэн зуун мянган япон залуусын төлөөлөл болсон Юсаки Такахаши “ВВС” агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа ингэж өгүүлжээ. Одоогийн япон залуус анимейшн, савангийн дуурь үзэхдээ бусдын хайр сэтгэлийн төлөө санаа зовно. Харин ихэнх нь өөрсдөө явж, хэн нэгэнтэй дотносох талаар санаачлага гаргадаггүй.
Эсрэг хүйстэндээ сонирхол буурах энэ хандлага шинэ зүйл биш гэж дээр хэлсэн. Залуус эсрэг хүйстэнтэйгээ бэлгийн харилцаанд орох сонирхол нь буурч байгааг социологичид хэдэн жилийн өмнөөс ажиглажээ. Японы Нийгмийн аюулгүй байдлын судалгааны Үндэсний институтээс 2011 явуулсан судалгаанд оролцсон 18-34 насны ганц бие эрэгтэйчүүдийн 61 хувь, эмэгтэйчүүдийн 49 хувь нь “Дотно харилцаатай хүн байгаа юу” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулжээ. Мөн 16-24 насны япон охид бүсгүйчүүдийн 45 хувь нь “Хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх талаар огт боддоггүй, тийм шаардлага алга” гэж боддог болох нь Японы гэр бүл төлөвлөлтийн холбооноос хийсэн судалгаагаар тодорхой болсон юм. Үүнээс хойш “20 хүртэлх насны залуусын 41.6 хувь нь хүнтэй болзож огт үзээгүй”, “34 хүртэлх насныхны 17.9 хувь нь хүнтэй бэлгийн харилцаанд орж үзээгүй байдаг” гэсэн хачирхалтай судалгаанууд ар, араасаа гарах болжээ.
Тухайлбал, 2014 онд явагдсан судалгаанд оролцсон япон гэр бүлүүдийн бараг тал нь буюу 44.6 хувь нь “хооорондоо бэлгийн харилцаанд ордоггүй” хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл 2012 онд ийм “хүйтэн харилцаатай” гэр бүлийн тоо гурван хувиар бага байсан байх жишээтэй. Япон эрчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 23 хувь нь бэлгийн харилцааг “ядаргаатай” гэж үздэг. Эрчүүдийн 4.5, эмэгтэйчүүдийн 5.9 хувь нь сексээс илүү сонирхолтой хобби байгаа гэсэн байна.
Бэлгэвч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч “Durex” компани 41 орны хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж, дур хүслийн төвшинг нь тодорхойлоход япончууд хамгийн сүүлийн байрт оржээ. Жилд дунджаар хэдэн удаа бэлгийн харьцаанд ордгийг тодорхойлох зорилготой уг судалгаанд “Наран улс”-ын иргэд 45 гэсэн үзүүлэлтээр суул мушгисан аж. Гэтэл сүүлээсээ хоёрдугаарт орсон сингапурчууд гэхэд л 73 удаа буюу тэднээс хоёр дахин их байгаа юм.
Япончууд ийнхүү бэлгийн дур сонирхолгүй болсны гол буруутнаар амьдралын хэвшлийг нь нэрлэж байгаа юм. Хүнтэй сууж, хүүхэд төрүүлэх нь тэнд бол карьертаа цэг хатгаж байгаагаас ялгаагүй. Мөн ажилд орсон эмэгтэй хүн эрчүүдтэй ижил зиндаанд үнэлэгдэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргах болдогтой холбоотой байж мэдэх юм.
2015 онд Японд нэг сая, найман мянган хүүхэд шинээр мэндэлж, 1.3 сая хүн нас барсан байна. Өөрөөр хэлбэл, хүн амын тоо 300 мянгаар буурчээ. 1970-аад онд тус улсад жилд дунджаар хоёр сая хүүхэд төрдөг байсан бол 1984 онд 1.5 сая, 2005 онд 1.1 сая болсон байна. Хэрвээ байдал энэ янзаар үргэлжилбэл, энэ зууны эхний хагас гэхэд Японы хүн ам 30 хувиар цөөрнө гэсэн судалгаа гарчээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 31 )
Япон солонгосчууд хүүхэд гаргах дургүй болохоос сексээр тэргүүлдэг улс шүү. Буудлууд нь пиг хүнтэй. Хаа сайгүй буудлууд. Манай эмэгтэйчүүд солонгосд буудлын өрөө цэвэрлэдэг ажил их хийдэг
Haruud gej hiisen buteesen yumgui uls baidag. Gants hiideg yum ni sex. Tegeed ter hogjim duu huuraa sexeer damjuulj borluuldag shuu dee. Teriig ni dandaan zaluu, haraahan holoo olj amjaagui zaluuchuud hudaldaj avch tedniig bayjuuldag. Tegeed mulguu haruudiin hogjmiig dagaj baahan uimerch yavaad zarim ni mongo uhaanaa bardag. Bolovsroltoi zaluus bol sexiin talaar yaridaggui. Bas sonirhdoggui.
Harin tiim ee. Sexeer yadag baina aa. Humuus bas baruund sex bol energiin daisan gej uzdeg uzel ihessen. Sexnees oor yum boddoggui uls gantshan afrikiin haruud l baih shiv dee. Mulguu yu ch uldverlej needeggui. Gants meddeg yum ni sex. Ingeed bodohod humuus bolovsroltoi bolohiih hireer sexiin heregtsee baihgui. Haruud chin adguus shig hachin yumnuud baidag. Yalgaa bol iim.
shal hudlaa hamgiin baliaar zavaan buzar bulai sex uildluud yapond l bdgshde tv karaoke gehed l cameriin omno garhangalgahiigeed baij bdg buzriin ard tumen de
Ундэсний уламжлал , гэр булийн ес заншил нь жоохон гажиг л даа. Ер нь хуулийг ч гэсэн сайн тунгааж бхгуй бол ийм л ур дунд хурнэ. Гэрлэсэн эмэгтэй насаараа гэртээ хуухэд харж хоол хийнэ. Ажил хийж олсон монгоны амт мэдэхгуй хамт олны уур амьсгал гэдгийг мэдэхгуй аймар бга биз дээ. Хэн гэрлэхыг хусэхын. Эр нь ажил хийж олсон монгоо бараг 100 хувь эхнэртээ огно. Нохор нь ажлын дарамт ихтэй эсвэл ажилаасаа халагдах юм бол гэр булээ тэжээж чадахуй болсноос болж амиа хорлох энуухэн энд. Салах бол нохор нь их хэмжээний монго насан туршдаа толно. Аймар бга биз дээ.
sex boljaahan adguus tal ruugaa shuu.
bi 45 tai huntei suuj baigaagui suuh ch bodol alga
buurlaa geed 100say huntei tsooroh haa ch baisiin
Монгол эрчүүдтэй нэг унтаад л юун саке, юун кенбаба болох байх даа ха ха ха хи хи
2011 onii japanii tsunami gamshig bolohod hamgiin ikh orilj charlaj sandarch novshirson humuus mongolchuud baisan gej tv-eer tend baisan mongol zaluugiin yariag sonsood unendee ichij gutarsan daa.archaagui ireedui boljee.
mongol zaluus japan huuhen nuhaj bolnoo.gehdee tuunii tulbur gehuu yu gehuu medehgui bna.za yamarch l gesen avgaigaa tejeej ajil hiideg bas yos zanshil ekh orniihkoo tuluu harakiri hiij uuriiguu shiitgekh zorig zurkhtei baikh heregtei.1 arkhchin munag buduuleg alkaash etgeed haan ach hog shaar shuu dee.
за за робот болчихийм бна л даа
mongol hvvhnvvd teneg bolod hormoin dontoi bdag tom bie tom tolgoitoi hvmvvs oyuni bvteemj ih muu bdag
oyun uhaani homsdoltoi hvmvvs bogsnii dontoi bdag
Hudal medee bna. Dontoi ornuudiin neg
ЭНЭ ДЭЛХИЙН ОЮУНЫ СОР БОЛСОН УХААЛАГ ЯПОНЧУУД АМЬТАН АДИЛ бас монголчууд шиг СЕКСИЙГ ГОЛ ЗҮЙЛ БОЛГОХ БУС УЛС ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БҮТЭЭХИЙГ ХАМГИЙН ЧУХАЛД ТООЦОЖ БН ШҮҮ ДЭЭ. МАНАЙХАН ҮҮНИЙГ ЯАЖ ОЙЛГОХ БИЛЭЭ
850 Сая доллар гуйж авч байж битгий доромжлоод бай. Та нар ч гэсэн монгоний, зээлийн боол болоод ирэхээрээ ялгаагуй болно.
очоод хүүхнүүдийг нь салам шааж сэксийн амтанд оруулах юмсндаа
balai yum