Эмэгтэйн үхлийн шалтгаан хортой цай байжээ

2017 оны 03 сарын 31

АНУ: Сан Франциско хотод энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын иргэн амиа алджээ. Тэрээр хортой цай уусны улмаас амиа алдсан байна. Ю Пинг Си нь 56 настай. Талийгаач тус хотын Хятадын хотхонд байрлах нэгэн эмийн сангаас хоёрдугаар сард эмчилгээний цай худалдаж аван, уусан байжээ. Энэ талаар “Newser” сайтад мэдээлсэн байна.

Тус эмчилгээний цайг уугаад цагын дотор бие нь сульдаж, сэхээн амьдруулах тасагт биеийн байдал муу байснаас гадна, зүрхний хэм нь алдагдан, нас барсан” гэж “San Francisco Chronicle” мэдээлжээ.

Эрүүл мэндийн яамны албан тушаалтнуудын хэлж буйгаар, “Халуун цэцэгтэй цайнаас хор илэрсэн. Энэ нь элбэг байдаг. Үүнийг үрэвслийн шинж тэмдэгт ашигладаг. Гэхдээ зөв боловсруулах юм бол эрүүл мэндэд аюулгүй” гэжээ. Харин боловсруулаагүй, түүхий үед  нь хэрэглэвэл сульдана, саа өвчний шинж тэмдэг илэрнэ, цээж өвдөх, зүрхний цохилт жигд бус болох, зүрх судасны асуудалтай болдог юм байна. Хэрвээ хорддогийн шинж тэмдэг илрэх аваас ямар ч эмчилгээ авдаггүй аж.

(Тус хортой цэцэг нь Румын Бухарест хотод ургадаг шавьжны цэцэг юм)

Б.Эрдэнэ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top