Холливудын нэрт жүжигчин эмэгтэй Сюзен Сарандон Нью Йоркт болсон кино фестивальд оролцох үедээ Ромын пап Бенедикт XVI-ийг “Нацист” хэмээн нэрлэжээ. “Ройтерс” агентлаг энэ талаар мэдээлсэн байна.
С.Сарандон нь “Үхдэл явж байна” киноны дүрээр 1995 онд “Оскар” авсан, олон нийтэд үзүүлэх нөлөө ихтэй жүжигчин юм. Тэрбээр ярилцлага өгч байх үедаа “Өмнөх папын талаар ярьж болох юм, харин энэ нацистын талаар бол юу ч ярихгүй” гэсэн үгсийг амнаасаа унагажээ. Гэхдээ С.Сарандоныг ингэснийх нь төлөө хэн ч буруутгаж чадахгүй юм. Учир нь түүний хэлсэн үгэнд үнэний хувь бий.
Бенедикт XVI буюу Йозеф Ратцингер нь залуу насандаа"Гитлерюгенд" хэмээн нацист бүлэглэлийн гишүүн байсан юм. Тэрбээр хожим нь үүнийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй, “Тэр үед Германд ийм бүлэглэлд хамрагддагүй залуу хүнийг олоход хэцүү байсан” гэж мэдэгдэж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )