Огайо мужийн амьтны хүрээлэнгээс 56 араатан амьтдыг суллан тавьсан хэрэг гарчээ. Амьтны хүрээлэнг эзэмшдэг байсан Терри Томпсон гэгч этгээд амьтдаа суллан тавьсан аж. Амьтдын дунд 18 бенгалийн бар, 17 арслан, гризли баавгай болон бусад амьтад байсан гэнэ. Арслангуудын нэг нь авто зам дээр гарч ирэн машин хөөж давхиснаас гадна 25000 хүнтэй жижиг хотынхон бүгд гэр гэртээ орон айдас хүйдэст автсан байна. Цагдаагийнхан өглөө нь гурван цоохор ирвэс, хоёр сармагчин, нэг баавгайг л барьж авсан бөгөөд бусдыг нь буудахаас өөр аргагүй болсон аж. Урьд шөнө нь амьтдыг норсуулагчтай сумаар буудсан ч бүгд хаа нэг газар руу нуугдаж хоноод өглөө нь сэргэн гарч ирсэн тул ингэхээс өөр аргагүй болжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )