“Хэрэггүй хог”-ийг ч өндөр үнээр зарах ухаан буюу Б.АРНОГИЙН БИЗНЕСИЙН НУУЦ

2017 оны 04 сарын 03

Олсноо багтааж ядсан баячуудаас мөнгийг нь хамгийн амархан арга юу болохыг мэдэх үү. Ердөө л ямар нэг чамин зүйл бүтээгээд өндөр үнэ хэлэх. Хэрэв ингэж чадах юм бол та өөрөө ч гэсэн тэдний эгнээнд нэгдэж болно шүү. Итгэхгүй байна уу… Тэгвэл энэ жил  дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 14 дүгээрт эрэмбэлэгдсэн Францын хөрөнгөтөн Бернар Арногийн түүхийг уншаад үзэгтүн. Бодлыг чинь эрс эргүүлэх вий.  

 

 

Эцгийн буяныг арвижуулагч

Б.Арно Францын хойд этгээдэд орших Рубе хэмээх жижиг хотод мэндэлжээ. Бүр нарийн яривал Рубе хотын дагуул, бараг л Бельгийн хил дээр орших Круа хэмээх жижиг сууринд бага нас нь өнгөрсөн байна. Эцгийн талын өвөг дээдэс нь ихэвчлэн цэргийн улсууд байжээ.    

Б.Арно “Максанс Дер Мец” ахлах сургуулийг дүүргэж, улмаар Францын Политехникийн дээд сургуулийг 1971 онд төгсөн барилгын инженерийн диплом өвөтөлсөн байна. Яагаад барилгын инженерийн мэргэжил эзэмших болсынг нь дурдахаас өмнө эцгийнх нь талаар хэдэн үг хэлэхээ мартчихаж. Бернар Арно Билл Гейтс шиг бүх зүйлийг 0-ээс эхлээгүй юм. Эцэг нь багахан шиг барилгын компанитай, жижгэвтэр барилгын гүйцэтгэл хийн олз ашиг олдог нэгэн байв. Тиймээс Бернар барилгын сургуульд орсон нь цэвэр эцгийнх нь санаа байсан гэдгийг одоо та ойлгосон биз ээ. Энэ сонголт нь ч зөвдөж, Бернар эцгийнхээ байгуулсан жижигхэн компанийг тансаг харш барих талаар мэргэшсэн хамгийн чадварлаг, баян компани болгож чадсан юм. Гэхдээ тэрбээр барилгын гол зах зээлээр Франц бус АНУ-ыг сонгож, эрх чөлөөний улсад амжилт олсон байдаг.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top