1945 оны наймдугаар сарын 14 бол Япон улс бууж өгч, дэлхийн хоёрдугаар дайн бүрэн дууссан түүхт өдөр юм. АНУ атомын бөмбөг хаян байж олсон энэ ялалтыг америкчууд сонссон даруйдаа гудамжинд гарч ирцгээсэн. Герман гаралтай авьяаслаг гэрэл зурагчин Альфред Eisenstaedt яг энэ үед Нью Йоркийн Таймс Скверт явж таарсан бөгөөд тэнд дарсан зурагнуудын нэг нь дэлхийн шилдэг гэрэл зургийн сан хөмрөгийг баяжуулсан юм. Гэхдээ гэрэл зургийн сайнд бус, нууцлаг байсанд шилдэг болсон нууц нь оршино. Гэрэл зурагчин өөрөө болохоор, сэтгэл нь маш их хөдөлсөн байсан учир Номхон далайн хамгийн их цус асгаруулсан бүс нутгаас эсэн мэнд ирсэн цэргүүд замдаа таарсан эмэгтэй хүн болгоныг барьж авч үнсээд байсан гэж тухайн үеийн байдлыг тайлбарлаад, үнсүүлж байгаа эмэгтэй нь хөгшин, залуу, тарган, туранхайн аль нь байсан ч түүнд ялгаа байхгүй байсан гэж өгүүлсэн. Үсээрээ нүүрээ халхалж, нүүр нь харагдахгүй болсон эмэгтэй хэн болохыг тодруулахар явж байгаа тухай холливудын кино хүртэл байдаг билээ. Зургийг шилдэг гэж үзэх нь учир дутагдалтай гэж үзэх шүүмжлэгчид байдаг ч гэсэн энэ зураг АНУ-ын түүхийн давтагдашгүй нэг үеийг тод томруун харуулсан бүтээл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
haana baina ter zurag chin, teneg sait ve