1921 онд Монголд ирсэн зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хэрэгжүүлсэн далд ажиллагаа олон хүнийг хэлмэгдүүлэхдээ 1922-24 оны хооронд дөрвөн том монгол төрийн зүтгэлтэнг зүй бусаар хороожээ.
Ерөнхий сайд асан Догсомын Бодоо хувьсгалын эсэргүү хэмээгдэн цаазлуулж, Бүх цэргийн жанжин асан Дамдины Сүхбаатар зөвлөлтийнхэнд хорлогдон амь алдаж, Монгол улсын хэмжээт эрхт хаан VIII Богд Жавзандамба хутагт “коминтерний үрэл үмхэж”, Ерөнхий сайдын орлогч, Бүх цэргийн жанжин Солийн Данзан хувьсгалын эсэргүү хэргээр мөн цаазлагдсан байна. Энэ тухай Тагнуулын Ерөнхий Газрын Oлон нийттэй харилцах албаэрхлэн бүтээсэн цуврал нэвтрүүлгүүдэд (www.gia.gov.mn) тодорхой мэдээлжээ.
Сүхбаатар, Данзан, Ерөнхий сайд Дамдинбазар гэх мэт хүмүүсийг алсан Элбэгдорж Ринчино гэгч тийм их эрх мэдэлтэй хүн байв уу гэвэл бас үгүй аж. Тэр зөвхөн Сүхбаатар, Чойбалсан нарыг л удирдах эрхтэй коминтерний нууц агентын хувьд хэрэв үүрэг даалгавар биелүүлэхгүй бол өөрөө ч гэсэн “шүүхээс гадуур шийтгүүлэх” магадлалтай тул оросын эсрэг үзэл дээр тоглож Сүхбаатар, Данзан нарыг итгэлийг хөсөрдүүлсэн байна.
Ринчино зөвлөлтийн тагнуулын агентын хувьд Монгол дахь зөвлөлтийн тагнуулын нууц удирдагч Яков Блюмкины хатуу хяналтанд ажиллаж байж. Яков Блюмкин бол 1918 онд Германы элчин сайд, гүн Вильгельм фон Мирбахыг гэгээн цагаан өдөр алснаараа алдаршсан улаан оросын супер тагнуулч агаад Оросын коммунист нам, Чекистийн байгууллагаас даалгавар авсан л бол, оч гэсэн газар нь очоод, хий гэснийг нь өөрийнхөөрөө сэтгээд, гүйцэтгээд дараагийн даалгавараа авахаар эргээд ирдэг алуурчин зомби байсан байна. Мөн тэрээр өөрийн хувилсан хүнтэй байснаас гадна хаана очиж, юу хийснээ бичиг баримтаар бараг үлдээдэггүй байжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Коминтерний домогт алан хядагч нууц агент Еврей хүн
Коминтерний еврей нарын нэг
muu amid yavakhaar sain ukh gedeg.
oo mongolchuud orosuudiig bool bolgoj baisan ikh ezen chingis khaanii ost daisan sultan mukhamediig ezgui aral hurtel n eldej ukhuulj chadsan gedeg.ene etgeediin ur sad baigaa daa.
Харах царайны эрүүгийн гэмт хэрэгтэн л байна. Коммунист намд маш их эрүүгийн гэмт хэрэгтэнүүд байсан
Манайд байгаа Элбэгдорж ч бас монголын удирдагч байсан хүмүүсийг зүгээр байлгахгүй л юм. Дахин монголын төрд элбэгдорж нэртэй болон овогтой, ах дүүтэй хүнийг гаргахгүй хууль баталмаар юм.
Elbegdorj gedeg nertei humuus neerei samarhiimaa
Elbegdorj gedeg nertei humuus neerei samarhiimaa