Чехова Ольга Константиновна /1887-1980/
Ольга Чехова нь Оросын алдарт зохиолч Чехов Антон Павловичийн үеэл дүүтэй гэрлэн 1920-оод оны дундуур Герман улсад очиж тэндээ байнга оршин суух эрх авч ажиллаж амьдрах болсон байна. Удалгүй тэрээр Герман улсын урлагийн ертөнцөд нэр хүндтэй болоод зогсохгүй Гитлерийн хайртай жүжигчин, эхнэр Евой Браунын дотно найз болж чадсан аж. Түүний найзууд дунд Гиммлер, Геббельс, Геринг нарын эхнэрүүд мөн адил байсан байна. Бүгд л түүний авьяас, гоо сайхан, хурц ухааны бахдан биширдэг байжээ.
Ольга нь маш үзэсгэлэнтэй, Герман, Франц, Итали хэлээр чөлөөтэй ярьдаг, жүжигчин болохыг мөрөөдөг бүсгүй байжээ. 17 настай байхдаа Москва руу өөрийн авга эгч Ольге Леонардовне Книппер-Чеховой дээр очиж амьдрах болсон байна. 1914 онд Михаил и Владимир Чехов-тай нууцаар гэрлэж Адой гэх охинтой болжээ.
1921 онд охин Адой-н хамт Герман улсад очиж амьдрах болсон байна, тэрээр ЗХУ-аас явахаасаа өмнө хэд хэдэн кинонд тоглож амжсан байна. Германд түүний гоо сайханыг анзаарсан кино найруулагч нар өөрсдийн уран бүтээлд урьж тоглуулснаар түүний алдар нэр өсөж эхэлжээ.
1930 аад онд Ольга Германы дэлгэцийн бүтээлийн од болж Герман улсын иргэн болсон байна. 1936 онд Гитлер Ольга Чеховт тухайн үеийн германы дээд шагнал болох "Гуравдугаар рейхын гавьяат жүжигчин" цол хэргэмээр шагнасан байна.
Ольга Чехова нь Гитлерийн хайртай жүжигчин дотны найз байсан тул улс төр, цэрэг арми, зохион бүтээгч, үйлдвэр худалдааны эзэд Гитлертай уулзахаасаа өмнө Ольга Чехова-тай уулзаж Гитлерт таалагдахын тулд юу хэлэх, яаж ярих талаар зөвлөгөө авдаг байж. Уулзалтын ярианы сэдэв янз бүр байсан байна, "Газар доорх зэвсгийн үйлдвэр", "Пүүжин харвах нууц талбай", "шинэ төрлийн зэвсэг" гэх мэт. Энэ бүх мэдээллийн жүжигчин бүсгүй өөрийн жижигхэн алтан шар өнгийн дэвтэр дээр тэмдэглэн үлдээдэг байж. Тэр дэвтэр дээр бичигдсэн мэдээллүүдийг ганц Гитлер мэдээд зогсохгүй хэсэг хугацааны дараа Сталин ч мэдэж авдаг байж.
Ольга Чеховагын дамжуулж байсан мэдээ мэдээллүүд нь маш чухал үнэ цэнтэй байсан ба ялалт байгуулахад өндөр хувь нэмэр оруулж байжээ. Тагнуулч бүсгүй илгээсэн мэдээллийн тусламжтай Курск руу довтлох цаг хугацаа, цэрэг техникийн тоо, нууц цэргийн зэвсгийн үйлдвэрүүдийн байршил, атомын бөмбөг хийх туршилт зэрэг Гуравдугаар Рейх-ийн нууц далд үйл ажиллагаанууд ил болж таслан сэргийлэх арга хэмжээ авч чадсан байна. Эдгээр мэдээллүүд маш нууц байсан тул энэ мэдээллийг зөвхөн Германы дээдсийн хүрээлэлд нэвтэрсэн хүн л олох боломжтой байв. Тэр хүн нь Ольга Константиновна Чехова байв. Тэрээр хамгийн боломжгүй нууц мэдээллийг Гитлера болон Гиммлераас авч шууд дамжуулдаг байсан Зөвлөлтийн хамгийн үнэ цэнэтэй тагнуулч байжээ.
Мөн Сталиний маш нууц төлөвлөгөө болох Гитлерийг устгах ажиллагаанд Ольга Чеховаг татан оролцуулахаар төлөвлөж байсан боловч сүүлийн мөчид Сталин дээрх нууц ажиллагааг зогсоосон байдаг.
Германы тагнуулчид хаанаас мэдээлэл алдагдаад байгааг удаан хугацаанд олж тогтоож чадаагүй боловч удалгүй жүжигчин бүсгүйг сэжиглэж эхэлсэн байна. Нэг удаа бүсгүйг байцаахаар Гиммлер өөрийн биеэр гэрт нь очсон байна. Гиммлер өөрийн сэжиглэж мөн гэрт нь ирэх гэж буй талаар урьдчилан мэдсэн бүсгүй, Гиммлерийг ирэх үед гэртээ Гитлерийг урьж нүүр тулсан ярилцлагаас мултарч, сэжиглэлийн хүрээллээс мултарч чаджээ.
Сэтгэгдэл ( 0 )