Арабууд барс танкийг энгийн хэрэглээндээ ашиглана

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 06

Герман улс Саудын Арабд “Леопард”2А7+" загварын танк нийлүүлэх болжээ. "Spiegel" сонинд энэ талаар мэдээлсэн байна. Германы холбооны аюулгүй байдлын зөвлөл худалдаа хийх зөвшөөрлийг өнгөрсөн сарын сүүлээр Батлан хамгаалах яаманд өгчээ. Энэ наймааг эсэргүүцэх гишүүд ч цөөнгүй байсан. Засаглалын хоцрогдсон хэлбэр болох хаант засаглалтай, цэргийн дэглэмд шилжих магадлал өндөр байгаа гэсэн шалтгаануудыг тэд дурдаж байсан гэнэ. Харин дэмжсэн гишүүд нь эх орны үйлдвэрүүдэд худалдан авагч хэрэгтэй байгаа, манайх татгалзлаа гэхэд арабууд манай лицензээр “Леопард” үйлдвэрлэдэг АНУ-ын General Dynamics, Испанийн Santa Barbara компаниудад хандаад л санасандаа хүрчихнэ гэсээр байгаад зөвшөөрлийг нь өгүүлсэн байна. Саудын Араб нь хөрш зэргэлдээ Бахрайн улсад улс төрийн нөхцөл байдал тогтворгүйтэхэд 200 танк оруулж байсан билээ. 

Гэвч эдгээр танкийг нийлүүлснээр Арабчууд дайны зориулалтаар биш ашиглах магадлал маш өндөр байгаа гэсэн мэдээлэл ч байгаа юм.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vnetei hogiin tank.(66.181.190.133) 2017 оны 04 сарын 06

mash muu tankaa, turkiin sirid 10 german tankiig ni musilmanuud hedhen odoriin dotor shataaj haysan daa. mash ih vnetei bolobch elsen tsold ybj chadahgui suuj baisan. zobhon zasmalaar ybj baildah yum uu daa he he. getel orosiin t-90 tank odoo boltol sirid shataagui bna. vnen sain tank bainlee..

0  |  0
...(66.181.189.212) 2017 оны 04 сарын 06

Барс, ирвэсийн ялгааг мэдэхгүй ээ. Тийм байж орчуулга хийж нийтлэл тавина. Дээр нь мэдэхгүйгээсээ юмуу, хайш яайш, хамаа намаагүй зангаасаа юмуу, юмуу хулхи араншингаасаа юмуу орос танкны зураг тавина. Бүтэхгүй ээ., энэ нөхөр.

0  |  0
иии(202.9.41.227) 2017 оны 04 сарын 06

Барс биш ирвэс байлгүй дээ

0  |  0
yu ni buruu bna(202.9.41.41) 2017 оны 04 сарын 06

engiin heregleendee l gesen bna shd. daind ashiglahgui l gesen sanaa bailgui dee.

0  |  0
za(150.129.143.12) 2017 оны 04 сарын 06

gutuldur gej sdaa handalt avah gej garchigaa duhlaa shaahiimaa. iim ats nar horvoogoor duuren ni haramsaltai

0  |  0
buruu zurag(49.0.213.26) 2017 оны 04 сарын 06

zurag n t72 bishuu t80 ch gemeer haragdaad baih chin

0  |  0
MAL SETGUULCH(202.9.42.98) 2017 оны 04 сарын 06

TEGEED YU HIIH UU UNETEI BARS TANKAAR ANJIS CHIREH UU MALNUUDAA YEMENII YADARSAN ARD TUMNII BOSLOGIIG DARAH GEJ TANK AVCH BGAA SHUUDEE

0  |  0
Top