АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольны шарил гэмт этгээдүүдийн халдлагад дахин өртжээ. Гэмт этгээдүүд Иллинойс мужийн Спрингфильдэд орших түүний шарилаас зэс хөөмөл хөшөөний сэлмийг нь хулгайлж одсон гэнэ. Хөшөөний хэсэг алдагдсаныг дурсгалын цогцолборын нэгэн ажилтан мэдсэн байна. Тэд цогцолборт нь хэзээ хулгай орсныг ч мэдээгүй байжээ. Мужийн захиргаа хөшөөг сэргээх ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байгаа юм байна.
Сонрхолтой нь, энэ нь анхны тохиолдол биш юм байна. Одоогоос зуун жилийн өмнө балмад этгээдүүд хөшөөнөөс яг сая алдагддаг сэлмийг авч одож байжээ. Түүнээс хойш мужийн захиргаа дурсгалыг шөнө мануулдаг байсан ч хэмнэлт хийх хэрэгтэй болсон учир сүүлийн хэдэн сар энэ орон тоог цомхтгосон юм байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )