Гадны тусламжаас улс төрийн шалтгаанаар татгалзсан уу

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 07

Туркэд болсон газар хөдлөлтийн хор уршгийг арилгах ажил өрнөж байгаа энэ үед эрх баригчид гадны хандив тусламжаас татгалзаж байгаа явдлыг сөрөг хүчний намууд эрс зэмлэн буруушаах болсон байна. Ерөнхий сайд Т.Эрдоган гамшиг болсны дараа “Турк улс гамшгийн хохирлыг бие даан арилгаж чадна. Авах ажиллагааг өөрсдийн хүчээр хийнэ” гэж мэдэгдсэн юм. Тухайн үед дэлхийн 50 гаруй улс тусламж үзүүлэхээ мэдэгдээд байжээ. Т.Эрдоганы туслах Бюлент Арынч Израиль зэрэг 50 улсын тусламжаас татгалзсан нь улс төртэй ямар ч хамаагүй, гамшигт өртсөн хотуудад эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлсэн гэж мэдэгдсэн байна. Түүний энэ үг “Сайхан сэтгэл өвөрлөж ирсэн байлаа ч израиль аврагчдад ард түмэн нь сайнаар хандахгүй” гэсэнтэй утга нэгтэй сонсогдож байгаа юм.  

 

С.Төгөлдөр  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top