Петербург хотын нэгэн их дэлгүүрийн реклам сурталчилгаанаас болж асуудал дэгдсэн байна. Уг дэлгүүрийн рекламаас болж овгоо өөрчлөхийг хүссэн эхнэртээ уурласан эр түүний машины салонд бетон цутгаад хаячихжээ.
Энэ явдлын тухай мэдээлэл болон фото зураг “ВКонтакте” олон нийтийн сүлжээн дэх "ДТП и ЧП в Петербурге" нийгэмлэг дотор нийтлэгдсэн байна.
“Нөхөр нь эхнэрийнхээ машин дотор бетон цутгачихжээ. Учир нь, тус хотын нэгэн их дэлгүүрийн рекламанд: “Овгоо Верный/Верная гэж солиод, 50000 рубль аваарай” гэсний дагуу уг эрийн эхнэр овгоо солино хэмээн сандаргасан бололтой.
Үүнд нь уурлаж хилэгнэсэн нөхөр нь эхнэрийнхээ машиныг уг их дэлгүүрийн гадна аваачиж байгаад, дотор талд нь бетон асгасан байна. Тэрээр “уг машин бэлэг байсан бөгөөд одоо байхгүй боллоо гэсэн үг. Машин иймэрхүү байдалтайгаар Соёлын өргөн чөлөөнд “хөшөө” болно” гэсэн аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )