Альберт Эйнштейн хэмээх нэртэй африк тоть Техасын Knoxville амьтны хүрээлэнд аж төрдөг бөгөөд өөрийн 30 насны төрсөн өдрөөрөө сургагчдаа өвөрмөц сурвалжлага өгсөн байна. Энэхүү тоть хүний үг яриа болон янз бүрийн амьтдын гаргадаг дуу авиаг дууриахдаа гарамгай аж.
Түүний сургагчийн өгүүлснээр, Эйнштейн 200 орчим авиаг дүрсэлж чадах бөгөөд 70 орчим англи үгний утгыг мэддэг гэнэ. Бичлэгээс харахад, энэхүү авьяаслаг тоть нь чоно, морь гэх мэт олон амьтад болон сансрын хөлгийн гаргадаг дуу авиаг хүртэл дууриан дүрсэлж, тэр ч бүү хэл, Deep Purple "Smoke on the Water" дууг хүртэл дуулж байна.
Түүнээс гадна, уг тоть сургагчтайгаа хоёр янзаар мэндчилэн, дээрэмчний дуу чимээг хүртэл дууриах аж. Түүний тухай энэхүү бичлэг Фэйсбүүк-д тавигдсан даруйдаа олон лайк, шэйр авч чадсан байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )