АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын “Conestoga” хөлөг онгоцыг живснээс нь хойш 95 жилийн дараа олжээ. Уг онгоц Калифорнийн Фараллоновын булан орчимд үүрэг гүйцэтгэж яваад 1921 онд сураггүй болсон аж. Түүнээс хойш ямар ч сураггүй байж байгаад 2009 онд л Сан Франциско орчмоос хэлтэрхий нь олджээ.
Үүнээс үндэслэн эрэн хайх ажиллагааг 2014 онд эхлүүлснээр сая үр дүнд хүрсэн нь энэ юм байна. Тэнгисийн цэргийн удирдах газраас гаргасан албаны ёсны мэдэгдэлд “Бараг 100 жил өнгөрсний эцэст “Conestoga”-г олж, тайлагдашгүй нууцын жагсаалт нэгээр хорогдлоо” хэмээн бичжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )