Казахстаны их өлсгөлөнгийн тухай сэтгэл шимшрэм бодит түүх

2017 оны 04 сарын 11

Өлсгөлөнгийн 10-15 жилийн урт удаан хугацааны үед Казахын нийт хүн амын бараг тал нь амь насаа алдсан байдаг гэнэ. БНКазУ-ын Ерөнхийлөгчийн 1997 оны 4-р сарын 5-ны өдрийн зарлигаар жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдөр улс төрийн хэлмэгдэгсдийг дурсан санах өдөр хэмээн тэмдэглэх болсон байна.

Түүхчидийн тооцоогоор Зөвлөлтийн он жилүүдэд Казахын 118,000 гаруй хүн хэлмэгдэн ял эдэлснээс 25 мянга гаруй нь буудуулсан аж. Улс төрийн хэлмэгдүүлэлт 1917 оны Октябрын хувьсгалын дараагаас эхэлсэн гэнэ. Хэлмэгдүүлэлт эхлээд Хаант засгийн албан хаагчид, цагдаагийн ажилтнууд, жандарам, шашины зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчидийн эсрэг явагдсанаар эхэлсэн байна. Хэлмэгдүүлэлт иргэний дайны дараа ч үргэлжилсэн байна.

1920-иод оны сүүлч 1930-аад оны эхэн үеэр улс орон даяар ард иргэдийн хөрөнгийг хураан хөдөө аж ахуй, аж үйлдвэрийг хүчээр хамтралжуулж, нийгэмчлэх болжээ. Шинэ Засгийн газрын энэхүү бодлогыг эсэргүүцэн дургүйцсэн ард олон, үндэсний сэхээтнүүд үймээнийг дарахаар олныг хамарсан хэлмэгдүүлэлт явуулсан зэрэг нь өлсгөлөнгийн гол шалтгаан нь болсон гэж олонх түүхчид үздэг байна.

 


Манай орны хувьд дээрхтэй адил хөрөнгө хураах, хамтралжуулах нийгэмчлэх бодлогыг эсэргүйцсэн 1932 оны эсэргүүний бослого” гарч үүнээс улбаатайгаар “Японы тагнуул” гэх нэрийн дор их хэлмэгдүүлэлт явагдаж 25 гаруй мянган хүнийг цаазалсан. Харин малын буянд бидэнд өлсгөлөн дайрсангуй Эхний өлсгөлөн 1919-1922 онуудад болсон хохирогчдын тоо яг тодорхойгүй байдаг аж.

Простор сэтгүүлийн ерөнхий редактор Валерий Михайлов бичихдээ Эхний өлсгөлөн аймшигтай байсан. Казахын бүх нутгууд өлсгөлөнд нэрвэгдсэн ба тэр дундаа өмнөд нутгуудад илүү байсан. Ойролцоогоор 1 сая хүн эхний өлсгөлөнгөөр үрэгдсэн. Янз бүрийн тооцоогоор 1.5-2 сая хүн амь насаа алдсан гэсэн байдаг. 10-15 жилийн хүнд хэцүү үед нийт хүн амын тал нь хорогдсон. Дэлхий нийт энэ эмгэнэлт түүхийг мэддэг. Казах хүн бүр мэдээд зогсохгүй эмгэнэн гашуудаж санаж байх учиртай...” гэжээ.

Улс төрийн хэлмэгдэгсдийн өдөрт зориулан Казахстаны нэгэн сайт дээрх сэтгэл хирдхийлгэм баримт фото зургуудыг нийтэд дэлгэсэн байна. Эдгээр зургууд нь зөвхөн Казахын аймшигт өлсгөлөнгийн зураг биш гэдгийг ойлгоорой. Хүчээр хамтралжуулах үеийн тухай Зөвлөлт улсын янз бүрийн газар нутгаас цуглуулсан зургууд юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top