Воронежийн Хөдөө аж ахуйн их сургуулийн анатомийн тэнхимийн доцент В.Обрыков гудамжнаас олсон таван чихтэй муур нь уйтгартай байгаа явдалд санаа зовж байжээ. Гэтэл дөрвөн чихтэй муур Владивостокт байдаг талаар интернэтээс олж мэдсэн байна. Үүнээс хойш тэрбээр Лунтя нэртэй муураа дөрвөн чихтэй Лунтик мууртай уулзуулахыг мөрөөдөх болжээ.
В.Обрыков Интерфакс агентлагт өгсөн ярилцлагадаа “Би одоо тэднийг уулзаасай гэж маш их хүсч, бүр мөрөөдөж байна. Хэрвээ тэд эвцэлдэж гэмээ нь Г.Менделийн хууль ёсоор бүх зулзаганууд нь дөрвөн чихтэй гарах болно” гэж өгүүлжээ.
Тэрбээр энэ таван чихтэй муураа гудамжинд байгааг иргэдийн ярианаас сонсоод хэрэг болгон хайж байж олж авсан юмсанж. Харин дөрвөн чихтэй Лунтик муурын хувьд нэгэн авто шоуны үеэр олон нийтийн хараанд өртсөн гэнэ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
ha ha huurhun yum be