Хөх цэнхэр дэлхийн анхны сансрын нисэгч, цэргийн шилдэг АС нисгэгч, хүн төрөлхний хамгийн хайртай хүмүүсийн нэг, ЗХУ-ын баатар, Орос орны төдийгүй бүх орны домогт эр энэ хүнийг 1967 онд шинэ загварын сөнөөгч онгоц жолоодон яваад харамсалтайгаар амь үрэгдсэн гэж бид ойлгодог.....Тэгвэл коммунизм биднээс энэ хүний хувь заяа хэрхсэнийг тас нуусан юм биш биз.....
Одоо хүртэл оросуудын дунд түүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт алчихсан гэх яриа хөвөрсөөр л .....
Тэр сайхан сэтгэлтэй тамхи огт татдаггүй, архийг хааяа сайн гэгч нь татчихдаг чадварлаг цэргийн нисгэгч байжээ. Түүнийг сансарт нисээд ирсэний дараа социалист битгий хэл хөрөнгөтөн орнуудын үндэсний баатар болж мөнгийг хэдэн арван саяар нь цацаж байсан гэдэг Барууны орнууд түүнд нийт 9,2 сая доллар бэлэглэсэн бол АНУ БНХАУ-ын Харбин хот дахь Зөвлөлтийн ДАЛЬБАНК-аар дамжуулан 7,4 сая доллар явуулжээ.
Гагарин хөрөнгөтнүүдийн өгсөн мөнгөөр Москвад долоон өрөө байр шинэ загварын ВОЛГА машин авч үлдсэн мөнгөө бүгдийг нь Зөвлөлт засагтаа тушаажээ.Харин энэ их эд баялаг шагнал, бялуурхал долигнол түүнийг эвдэж эхлэв. Тэрээр хяналтаас гарч дураараа дургилаа. Согтуугаар генералын хөлийг хуга буудаж,нисэх баазуудаар явж ямар ч зөвшөөрөлгүйгээр сөнөөгч онгоц жолоодон Уралын нуруу, Тува, Горно-Алтайн уулсуудаар хэсэн ан амьтадыг нь буудан зугаацдаг байжээ. Хэний үгэнд орохгүй байлаа. Ганцхан Зөвлөлтийн төрийн тэргүүн Н.Хрущевын үгийг авдаг болжээ. Энэ үед АНУ-ын ТТГ-ыхан түүнийг сонирхож байгааг КГБ олж сонсжээ Яах ч учраа олохоо байсан дээд удирдлагууд түүнийг амь үрэгдсэн гэж зарлаад дараа нь сэтгэл мэдрэлийн тусгай эмнэлэгт хэвтүүлэн тэнд нь учрыг нь ольё гэж тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 5 )
Энэ зохиол бх оо анхны космонавт хуний тухай элдэв юм бичвэл хумуус уншина гэж бодсон бх би ч уншиж орхилоо
Энэ бол англосаксончуудын хэрэглэдэг арга. Түүнийг хуулаагүй л бол Орост ийм зүйл болоогүй. Энэ талаар, мөн ослын талаархи баримт нотолгоотой нийтлэл хэд хэд гарсныг үзсэн. Энэ бол зохиол.
A
Худ2
Ийм нийгэм Орос, манайх 2.т одоо ч хэвээрээ.... Нэгэнт бурангуй үйлд нэвтрэн орсон энэ нийгэм өнгөн дээрээ хувиравч өөрчлөгдөнө гэж байдаггүй юм байна... Өнөөх л аллага, шантааж, үзэл суртал, гүтгэлэг, хэлмэгдүүлэлт, хор, албан тушаал, мөнгөний хэнээрхэл, цусны үнэр хэвээрээ...МАН ыг сүүдэр мэт дагаж байна. Ялангуяа захиалгат аллага, хэлмэгдүүлэлт хууль ёсоор хуулийн байгууллагаар дамжин хэрэгждэг болж... Улс орныхоо толгойг ч залгиж дууслаа даа