Аймшигт түүхийн ГЭРЧ болсон гэрэл зургууд

2017 оны 04 сарын 14

14 настай Режина Кэй Волтерс гэх энэ охинд цуврал алуурчин Роберт Бэн Рөдэс хүчээр хар даашинз, өндөр өсгийт өмсгөж, үсийг нь тайрсныхаа дараа энэ зургийг дарж, улмаар дараа нь тамлан зовоосныхоо эцэст Иллинойс мужид байх эзэнгүй энэ эдлэнд амь насыг нь бүрэлгэсэн байдаг.

Роберт Бэн Рөдэс нь 1975-1990 оны хооронд 3-50 хүнийг хүчирхийлж, тамлаж, амийг нь хөнөөсөн хэрэгтээ буруутай нь нотлогдож өршөөлд хамрагдах эрхгүйгээр бүх насаараа хорих ял шийтгэгджээ. Өдгөө амьд мэнд хоригдсоор байгаа.

Умард Ирландын Таярон каунтид аав охин хоёрын жаргалтай инээмсэглэн зогсох энэ зургийг 1998 оны 8-р сарын 15-нд даржээ. Зургийг дарснаас хэдхэн хормын дараа улаан машинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрч 29 хүний амь насыг хохироож, 220 хүнийг гэмтээсэн байдаг. Халдлагын хариуцлагыг Ирландын салан тусгаарлагч IRA бүлэглэл ЗГ-тай гал зогсоох хэлэлцээрт хүрснийг эсэргүүцж байсан салбар бүлэглэл болох REAL IRA бүлэглэл хүлээж байжээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top