Их мөнгөтэй, тансаг амьдралд умбаж байсан тэдний халаасанд шүүгч, сенатч, ерөнхийлөгч хүртэл багтаж байсан гэдэг. Эдгээр этгээдүүд мөрийтэй тоглоом, хар тамхи, биеэ үнэлэлт, айлган сүрдүүлэлт зэргийг атгаж байсан. Мөн тэдний хэрцгий түүхээс сэдэвлэсэн кино бүтээл байдаг аж.
Сем Гиансана
1908 оны зургадугаар сарын 5-ны өдөр төрсөн. Хожим түүнийг Сем гэж нэрлэх болжээ. Тэрээр 42 гэгдэх танхай дээрэмчдийн бүлэгт нэгдэн гэмт хэргийн ертөнцөд хөл тавьсан. Сем 1957-1966 онд Кеннеди, Кубын удирдагч Фидель Кастрог устгах бүлэгт байсан нь тогтоогдож байжээ. Гэвч түүнийг 1975 онд Оан Паркад байрлах гэрт нь үл таних алуурчин олон удаа буудаж амийг нь хөнөөсөн юм.
Карло Гамбино
1902 онд Сицилид мафийн гэр бүлд төрсөн. Өсвөр насандаа аллага үйлдэж, 19 настайдаа дээрэмчин болсон юм. Тэрээр 1921 онд Пауло Костелло гэх дээрэмчин үеэлийнхээ тусламжтайгаар АНУ-д ирж байжээ. Мөн 1940 онд Альберт Анастасиа Лучано бүлэглэлийн толгойлогч байсан. Гэвч 1976 онд нас барсан юм..
Мэеэр Лэнски
1902 онд ОХУ-д төрсөн. Тэрээр есөн настайдаа АНУ-д нүүж ирэн гэмт хэрэгтнүүд болох Чарльз Лучано, Багси Сиегел нартай нөхөрлөх болсон юм. Мэеэр Лански нь АНУ-ын түүхэнд анхны зохион байгуулалттай гэмт хэргийг үйлдсэн. Тэр ихэвчлэн мөрийтэй тоглоомоор мөнгө олдог байсан. Харин түүнийг буудаж амийг нь хөнөөсөн юм.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )