С.Берлускони хувийн арал дээрээ В.Путин, Т.Блэйр, Ж.Буш нарт зориулан тоглолт хийж байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 16

Саяхан хөлбөмбөгийн "АС Милан" клубээ Хятад эзэнд зарсан Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони өөрийн бие даасан дөрөв дэх цомгоо гаргажээ.

"Жинхэнэ хайр" (Il vero amore) цомогт багтсан 11 дууны шүлгийг С.Берлускони бичсэн байна. Харин аяыг нь Мариано Апичелла зохиожээ. Тэд 2003 оноос уран бүтээлийн ганзага нийлсэн эртний хамтрагчид юм байна. Цомог хэр амжилттай борлогдохыг одоогоор таамглахад эрт байгаа гэнэ.

С.Берлускони цомгоо өнгөрсөн есдүгээр сард гаргахаар төлөвлөж байсан ч улс оронд нүүрлээд байгаа эдийн засаг, улс төрийн хямралаас бол ийнхүү хоёр сараар хойшилсон аж.

С.Берлускони нь залуудаа хөгжимчин байсан бөгөөд Сардин арал дахь өөрийн эзэмшилдээ Владимир Путин, Тони Блэр, Жорж Буш зэрэг зочдыг цуглуулан тоглолт хийж байжээ. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top