Түүхэн удирдагчийн үхэл амиа хорлолт байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 20

Амиа хорлосон гэж албан ёсны баримт байдаг ч гэсэн Чилийн Ерөнхийлөгч асан Сальвадор Альендег генерал Аугусто Пиночетийн цэргүүдийн гарт амиа алдсан гэсэн ярианд дэлхий нийт итгэж ирсэн билээ.

Тэгвэл энэ таамаг няцаагдлаа. Пиночетийн талынхан төрийн эргэлт хийхээр Ерөнхийлөгчийн ордныг довтлох үед тэрээр өрөөндөө Клашниковын автомтаар толгойдоо буудаж амиа егүүтгэсэн юм байна. Энэ оны эхээр өмнөх нийгмийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийг өргөн хүрээтэйгээр шалгаж эхэлсэн.

С.Альендегийн үхлийн шалтгааныг тодруулах ажил дээрх ажиллагааны хүрээнд явагдсан аж. Сальвадор Альенде нь социалист үзэл санааг тууштай дэмжигч байсан бөгөөд улс орноо энэ замаар удирдахыг зорьж байв. Харамсалтай нь түүний энэ зорилгыг 1973 онд генерал Аугусто Пиночет тасалдуулсан билээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат(202.9.42.22) 2017 оны 04 сарын 21

Оросууд биш Пиночет Монголд Эрдэнэтийг байгуулж өгсөн юм Үүнийг ойлгосон хүмүүс өөрсдийгөө ухаантайд тооцоорой

0  |  0
Top