Хоёр төрлийн хүмүүс гаднах төрхөндөө санаа зовох нь их байдаг гэнэ. Эдгээр нь эмэгтэйчүүд ба өсвөр насныхан юм. Ялангуяа өсвөр насны охидод энэ асуудал ихээр тулгардаг байна. Энэ насны охид өөрсдийн гаднах байдалдаа сэтгэл хангалуун бус байдгаас өдөрт хэдэн арван удаа толины өмнө эргэлдэн хямралд орох үзэгдэл ихээр ажиглагддаг гэнэ.
Харин үүнийг хэрхэн шийдвэрлэж болох вэ?
Судалгааны дүнд тэдний бодлыг өөрчлөх гэж оролдсон ч тэд уг бодлоосоо хагацахгүй хэвээр үлддэг. Харин энэ удаад нэгэн эцэг эхийн сонирхолтой түүхээс хуваалцъя. Тэд хэлэхдээ, “Бидний өсвөр насны охин бүхэл өдөржин толины урд эргэлдэн өөрийгөө хэчнээн тарган болохоо гомдоллон ярьж, сэтгэл санаагаар унадаг байлаа. Охин минь тарган биш ч махлагдуу байсан юм. Түүнийг толинд өөрийгөө тэгж их харахыг нь хориглоход эсэргүүцэн “Яагаад? Энэ бол миний эрх!” хэмээн үг сөрж уурладаг байлаа. Цаашид маргалдахгүйн тулд тодорхой хэдэн нөхцөлтэйгөөр толинд харахыг бид зөвшөөрсөн юм. Тэдгээр нь:
Энэхүү аргын үр дүн нь илт харагдаж эхэлсэн. Толинд ойртохоо багасгасны хажуугаар сууж босох дасгал хийдэг болсон. Харин инээмсэглэлтэйгээр гомдол хэлэх нь өөрөө их зугаатай ажил болсноор гомдоллохоо ч больсон байлаа” гэж гэр бүлд нь тохиолдсон сонирхолтой бөгөөд үр дүнтэй аргыг хуваалцжээ.
Хэрэв таны охинд яг дээрх шиг асуудал тулгарсан бол энэхүү аргыг хэрэглээд үзээрэй.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )