Хайртай могойндоо хазуулаад үхэх шахжээ

2017 оны 04 сарын 22

Малайзын Келантан хотын оршин суугч, гал сөнөөгч, 32 настай нэгэн эр могойнуудад хайртайгаараа алдаршсан аж. Түүний гэрт гурван хорт кобра могой амьдардаг юм байна.

Абу Хусинь хэзээ ч могойд хазуулж байгаагүй гэвэл бас үгүй аж. Тэрээр нэгэн удаа хайртай могойндоо хазуулаад золтой л амьд үлдсэн тухай  Sun мэдээлжээ.

 

Бичлэг дээр Хусинь өөрийнх нь амийг авч одох шахсан тэр нэгэн золгүй тохиолдлын тухай дурссан байна. Түүний өгүүлснээр, толгой дээрээ цус шүүрсэн шарх бий болсныг анзааралгүй могойтойгоо “ярилцсаар” байсан гэнэ. 

“Гэнэт могой аймаар хазсаныг мэдээд түүнийг салгах гэж бараг 10 секунд ноцолдсон. Ингээд тэр дор нь түргэн тусламж дуудсан хэдий ч хэдхэн минутын дараа хор үйлчилж эхлэхийг мэдэрсэн бөгөөд амнаас маань цус гарч, эмнэлэгт хүргэгдэх замдаа ухаан алдсан” гэж гал сөнөөгч эр ярьжээ.

Эмч нар түүнийг амьд гарахгүй гэсэн хэдий ч хоёр хоног комд байж байгаад дараа нь ухаан орохдоо аймшигт өвдөлтийг мэдэрсэн боловч азаар амьд үлдэж чадсан байна.

Энэ тохиолдлын дараа ч могойнуудад хайргүй болоогүй тухайгаа Хусинь өгүүлжээ. “Харин ч эсрэгээрээ, би тэдний тухай улам илүү ихийг мэдэхийг хүсч байна. Могойнуудыг хэрхэн арчилж асрах талаар элдэв сургалт семинарт суусаар байгаа. Хэрэв хэн нэгэн хүн намайг тэнэг, солиотой гэсэн ч надад үнэхээр тоох юм алга. Би юу хийхээ сайн мэднэ” хэмээн Хусинь онцлон дурджээ.

Snake Whisperer Is Best Friends With Cobra

 

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zocin(49.0.218.94) 2017 оны 04 сарын 23

tebel tegeed ter mogoidoo xatguulaad yxgyi uy uynd ni id bax bolgoj uariad bga xoxi cmie gej xelii hsde

0  |  0
зочин(202.9.43.59) 2017 оны 04 сарын 22

мэдрэл муутай.

0  |  0
Top