Хаврын хонхны дуу, оюутан сурагчдын төгсөгчдийн баярын арга хэмжээ шил шилээ даган үргэлжилж байна. Эрдмийн баяр нь сурагч насны хамгийн гэгээн дурсамжийн нэг болон үлддэг. Гэвч сүүлийн үед эрдмийн баяр нэрээр хавтгайрсан архидалт болдог болоод удаж буй юм. Амралт зугаалгаар явж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн эрүүл мэндээрээ хохирох, амиа алдах тохиолдол ч гарч байна. Тухайлбал, “Их Засаг” их сургуулийн төгсөлтийн баяр нэгэн оюутны үхлээр төгссөн эмгэнэлт хэрэг саяхан гарсан. Энэ үйл явдалтай холбогдуулан БСШУСЯ-ны сайд тушаал гаргаж “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эхэд нь дарамт, хүндрэл учруулах, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон. Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлээд байгаа юм.
Гэвч зарим сургуулийн удирдлагууд Сайдын тушаалыг биелүүлэх хүсэлгүй байгаа тухай мэдээлэл байна. Манай редакцын хамт олонд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6-р дунд сургуулийн сурагчийн ээж нар гомдол мэдүүлсэн юм. Тус сургууль нь хонхны баяраа тэмдэглэхдээ сурагчдаас их хэмжээний мөнгө хурааж авсан байна. Тодруулбал, тус сургуулийнхан төгсөгчдөөс 250 – 300 мянган төгрөгийн хураамж авч буй ажээ. Сургуульд үлдэх бэлэг дурсгал, багш нарын бэлэг, хонхны баярын автобусны үйлчилгээний үнэ, амралтын газрын хөлс зэрэг нийлээд 300 мянган төгрөг хүрчээ. Энэ нь эцэг эхчүүдэд эдийн засгийн дарамт учруулж буйг тус сургуулийн төгсөгчийн эцэг эхчүүд онцолж байна.
Эцэг эхийн төлөөлөл болох Б “Тус сургууль нь 12-р ангийн таван бүлэгтэй. Нэг анги нь 30 гаруй хүүхэдтэй. Хүүхэд тус бүрээс 250 – 300 мянган төгрөгийн хураамж авч байна. Ангийн багш, сургуульд бэлэг дурсгал авч өгөх нь тогтсон уламжлал юм. Харин төгсөгчид амралтын газарт баяр тэмдэглэхийг яамнаас хориглосон ч сурагчид амралтын газар очиж баярлахаар мөнгө хурааж байна. Үүнийг багш, сургуулийн захиргаанаас хяналт тавихгүй байна. Хэн амралтыг зохион байгуулж байгаа нь тодорхойгүй байгаа” гэсэн юм.
Төгсөгчдөөс авч буй хураамж
№ |
Зориулалт |
Нэг хүүхдээс гарах мөнгө |
Нийт дүн /160 хүүхдээр бодохоор/ |
1 |
Сургуульд үлдэх бэлэг дурсгалын хураамж |
40000 төгрөг
|
6,600,000 төгрөг
|
2 |
Ангийн багшийн бэлэг |
40000 төгрөг
|
6,600,000 төгрөг
|
3 |
Шалгалт авч буй багш нарын гарыг цайлгахад |
45000 төгрөг
|
7,425,000 төгрөг
|
4 |
Заал чимэглэх |
5000 төгрөг
|
825,000 төгрөг
|
5 |
Хонхны баярын автобусны үйлчилгээ |
65000 төгрөг
|
10,725,000 төгрөг
|
6 |
Амралтын газрын үнэ |
65000 төгрөг
|
10,725,000 төгрөг
|
7 |
Амралт хүртэлх замын хүнс |
25000 төгрөг |
4,125,000 |
Нэг хүүхдээс гарах нийт мөнгөн дүн- 285000 төгрөг |
Сүхбаатар дүүргийн 6-р дунд сургуулийнхан өнөөдөр төгсөгчдийн баяраа тэмдэглэж байна. Сурагчдаас багш нар сургуульдаа үлдээх дурсгалын зүйл, хонхны баярын автобусны үйлчилгээ, амралтын газрын мөнгө зэргийг хураан авсан байна. Зарим эцэг эхчүүд дээрх мөнгийг өгч чадаагүй аж.
Энэ талаар тодруулахаар тус сургуулийн захирал Ц.Алтангэрэлтэй холбогдсон юм. Тэрбээр “Сурагчдаас мөнгө хурааж авсан зүйл байхгүй. Энэ баасан гаригт (өнөөдөр) баяраа тэмдэглэхээ больсон. Багш нар сурагчдаас мөнгө хурааж авсан зүйл байхгүй. Тийм зүйл болсон эсэхийг багш нараасаа тодруулъя” гэсэн хариуг өгсөн юм. Сурагчдаас мөнгө хурааж авсан асуудлыг захирал нь мэдэхгүй байгаа аж. Сургуулийн багш нар сурагчдаасаа мөнгө татсан бөгөөд амралтын газар сурагчдын баяр тэмдэглэхийг дэмжиж буй хүмүүс нь багш нар ажээ. Өнөөдөр сургуулийн хонхны баяр болж буй ч тус сургуулийн захирал Ц.Алтангэрэл “Хонхны баярыг хойшлуулсан” гэж ташаа мэдээлэл өгч байна.
Багш, сурагчдын хамт амралтын газар баярлахаар төлөвлөжээ. БСШУСЯ-ны сайдын тушаалаар төгсөгчид амралтын газар баяр тэмдэглэхийг хориглосон. Энэхүү шийдвэрийг сургуулийн багш удирдлагууд биелүүлэх сонирхолгүй байгаа бололтой.
Б.Янжиндулам
Сэтгэгдэл ( 42 )
энэ шал худлаа мэдээлэл бна. Тэмдэглээгүйшдээ
Setguulch ner zuusem humuus guai bayachuudiin huuhduudiin landtai honhnii bayariin tuhai yagaad yarisangui ve. 10 jiliin nandin dursamjiig mini busniulsan hogiin shar medee tsatsdag site bn.
Тэнэг малнууд минь юу.бичээд байгаа. Энэ худал мэдээллүүд чинь их мөнгө, нэр төр, сэтгэл ханамжийг өгөх болтугай. Арай ч ингэж болохгүй бхаа.
Дэндүү юм, сургалтын чанар муу байж авахдаа яасан сайн юм.
haraal idsen honhnii bayr n hoishlogdood temdegleegui ym bishuu ingej aimar sur duilaan gargah ymr eregtei ym uuruu uursdijguu avch yvaad zigeer hurj ireed uursduu temdeglii geed ter 250k aas 300k ugsun bol bolooshde yr n yg ymar hamaatai ym be
Iimerhuu hudlaa medeelel yvtsguushde hah temdegleh bsn bol huuhduud zahirlaasaa guigaad uilaad garc irehu
Hen ene hudal tashaa medeelliig ogsiin bee araichde buhel buten 12 jil surchaad bayra temdeglehed yu n buruu bn ! Ymr ih nariivchlaltai gargaa vee gaihchilaa gantshan 6 geltgu busad buh surguuliuud temdeglej bgaa gdgiig helchii getel zaaval ene surguuliig songoh shaardlaga bsnch ymu guch ymu ene setguulchid n archaaguin bee
2Хүүхдийн эцэг эхээс болоод 143уулаа хохирч үлдэх бидэнд лав хэцүү байсан .Тэглээ ч энэ мөнгөний тоо баримт хүртэл ташаа мэдээлэл. Бүхэл бүтэн 12 жил хүсэн хүлээж догдолсон баяраа юу ч болохгүй гэж гонсойлгосон мэдээ үнэхээр гомдмоор байсан. Сурагчид хүртэл уйлж байсан. Тэгэхэд яагаад? Багш эцэг эхийн төлөөлүүд хүртэл байгаа. Хавтгайрсан архидалт л гэх юм. Ер нь архичин хүүхэд өсгөсөн өөрссдөө л гомдох хэрэгтэй. Битгий бусаддаа лай бол. Тийм л их санаа зовоод байгаа бол хүүхдээ явуулхаа л боличихгүй юу…!!!
Хуц малнуудаа. 2Хүүхдийн эцэг эхээс болоод 143уулаа хохирч үлдэх бидэнд лав хэцүү байсан .Тэглээ ч энэ мөнгөний тоо баримт хүртэл ташаа мэдээлэл. Бүхэл бүтэн 12 жил хүсэн хүлээж догдолсон баяраа юу ч болохгүй гэж гонсойлгосон мэдээ үнэхээр гомдмоор байсан. Сурагчид хүртэл уйлж байсан. Тэгэхэд яагаад? Багш эцэг эхийн төлөөлүүд хүртэл байгаа. Хавтгайрсан архидалт л гэх юм. Ер нь архичин хүүхэд өсгөсөн өөрссдөө л гомдох хэрэгтэй. Битгий бусаддаа лай бол. Тийм л их санаа зовоод байгаа бол хүүхдээ явуулхаа л боличихгүй юу…!!!
bagsh n zohion baiguulj bn shude???? ygd oilghgui bganbe? archaagui yma bur nariivchlaltai gargaal te? ichku ym !
hetruulj bolno bas arai ym bishu?!!! ydj l ter medeelel ogson hniih n huuhd 12 angd surdag ym shig bn ? chvasdaa buhl surguuli iim bdag ! tanii huuhd 12 angi tgsoj bhd buhel buten 12 jil ene surguulida une tolborgui suraltsuulj bhd ygd surguilda dursgal uldeej bolohgui gj? uneheer niigmd oroltsj uzeegui soyllgui hun bn ooriinho huuhdiin suraltsj bga surguuliig bur ner tortein surtalchilhaasa ichlde! bur buhimdaad barshgui yma? togsoltiin bayr ygaad hiij bolohgui gj yrn hiihch ystoi! tulgaadch baih shaardlaga alga huuhded chinl dursamj dursgal hamt olnii hair bagiin ajilgaag uzulh gj bn !!!!
2 hvvhdn etsg ehees bolj 143 hvvhd stgl snagr hohirh zgrv te hnhni bayr hile gd yhin yun buru bgn.
Bid bolovsroliin saidaas aihgui bn! Harin ter hunii bolvsroloos aij bn!
Ymr uitgartai oligtoii hurgechmer ymgui hachin zuilteiymbe zindaa ch gj bhshg hahahah
Hachin olbiison ajilgui hiih ymguii bicheh ymn oldodgue heden haltar tsaaa oljil baival heniig ch yugej ch hudla shaj matsan ch yhw gsn hondii setgelteii hunii mosgui hun bish iim setguulchidn zugr eh ornoos mine arilasai unen bailgamaar ym zugeer l hudlaa bolhoor mash uurchurev adgiin haral idsn setguulch huuhduudin dogdolsn bayrlsn setgeliig bodmoorsondo en zuilig bichej baihdaa adgiin nvshve ingej bichhese ichech ingj bichlee gj chi hel amnii bai bolhs sn ywahguishu kayachin batsanudaaa!!!
Хуулиа л дагах хэрэгтэй.Зарим сургууль хонхны баяраараа ажилчидыг нь бас хоолонд оруулна гээд мөнгө хурааж авч баынашдээ.Арайл дэндүү юмаа.
joohon unen baimaar bainoo . shar hevlel gej hudlaa zuiliig unen bolgoj hasah gradust usiig butsalgj bdg hhaha icheechee unem bmaar bnoo soninnii humuse
hudlaa yum zohiohdoo sn yumaa
hudlaa yum zohiohdoo sn yumaa
Ёстой худлаа мэдээлэл байна бна шдээ ийм байж болохгүйээ тэгсэн ээ сайд нтр гэж худлаа хуцаад байгаа шүү чааваасдаа сэтгүүлч болдоо өрөвдмөөр юм
Erdmiin bayar temdegleh n zuv.gevch ihenh ger bylyyded ene ih utaggyi bayarhal yamar ih daramt boldog bilede.gantsara bosood bolomjgyi mungugyi geed ulaigad esergytsej chadahgyi bolhoor buun dalim! Teged etseste yun bayar, har tolbo bolood yldeh ch enyyhend yhej yregdeh ayuliig bodoltsoh l estoi.arhidaad l duusdag
Энэ худлаа юмиг хэн шаачваа псда лр мин энэ чин бид нарин хүүхэд насни сүлчин баяр илү юманд дут гай болсон мал псда худлаа мэдээллээ устага
Хонхны баяр биш мал юму энэ чинь яамнаас зөвшөөрөгдсөн эрдмийн баяр 6 сургуулийнхан амралт рэсторан эдрт ерөөсөө ороогүй гэдгийг хэлчий хүний мууд дуралсан адгийн г****нүүд вэ
Энэ мөнгөний задаргааг хэн нь ингээд зохиочихвоо. Ер нь одоогийн юмны үнэ тариф ямар байгаа билээдээ. Бүх эцэг эхчүүд анхаарал тавиад дэмжээд болгоё, хийе гэж байхад ямар нь ингээд гомдол гаргаад сайтад хүртэл ханддаг байнаа
Яагаад заавал уудаг гэж ингэж худлаа мэдээлэл тарааж болохгүй. Энэ мөнгөний задаргаа хүртэл худлаа байна. танай сайт худал мэдээлэл тарааж байна. Энэ чинь хууль бус шүү! Хүүхэд насны энэ сайхан мөчид хар толбо үлдээхгүй байхыг хүсье
Амьдралдаа олдох ганц л мөч шүү дээ Гэнэн цайлган насныхан энэ сайхан мөчийг хориглож хүсэн хүлээсэн догдлолыг нь ингэж үгүй хийж болохгүй ээ Ямар эцэг эхчүүд ингэж сонин юм ярьдаг байна Хүүхэдтэйгээ ярьж ойлголцдоггүй хүүхдийн сэтгэл гэж зүйлийг мэдэхгүй хүүхэд багшдаа итгэдэггүй арчиагүй эцэг эх л юм даа
Hamgiin gol bi amraltiin gazar ochij bayraa temdeg leh ni ayultai ym l daa.
ene bas te arai hetrvvlegte medeelel bna ter mongoni zadargaa bol bvr shal hudla tanar engj bolson boligv anhaaral tatah gsn medelel gargad tanrig tooh hvn bhgue hvvhed nasni dahij oldohgu erhem. nandin dursamjin iim buzar bulai zaawal arhidalt ene tre gj bolkue oyutan suragchin hooron asar ih zoro bii shv!!!
tugsuh angiin huuhduud bayrlah ni zuv.
Ene chin bdag l asuudal teglee geed darga nariin huuhduud hiigeed l yavj bgai sh dee hudlaa huuli durem yriad and hel am hiisen hun ni ergeed olddog yum tegj baigaad huuhdiinhee amiig hunuulguh bii dee
үхсэн ХУЙ-ны чинь боловсролын сайд
12 r angiin hvvhed honhnii bavraa hiih l heregtei shvv dee hvvhed nasnii svvlchiin bavr shvv dee
Bvh l syrgyyli hiij baina shvv dee syrgyyliin handiw bagsh nariin shalgaltiin mongo syrgyyli tatdag mongoo l bolih heregtei shvv dee
Huuhed buriin husen huleedeg.setheliin ugee heleltsdeg Hunii huvid hariltsaanii huvid ch amidraliin neg l ue shuu dee.etseg ehchuud bid bayariig ni horij.shuumjleheesee gadna huuheddee itgedeg.bagshid itgedeg.surguulid itgedeg baih heregteiiii.Zuv bolovson temdwgleh ni yu ni buruu gej.....huuhed ch bas tom hun.etseg eh boldog
Хонхны баярыг дан ганц багш шийддэг юм биш эцэг эхчүүдийн ихэнх нь яс юман дээрээ дэмжиж байгаа ш дээ. Ганц хоёр эцэг эх хүүхдүүдээ оролцуулахгүй мөртлөө хэл эм хийгээд дээгүүр доогуур яваад байдаг. Өөрийнх хүүхэд хонхны баярт эцэг эхээсээ шалтгаалан оролцохгүй болсон болохоор бусад бүх хүүхэд орж болохгүй юм шиг сэтгэж хэлж ярьж явдаг үнэндээ ангийн бүх хүүхдэд дургүй сэтгэлээ тэгэж гаргаж кайф авдаг л юм шиг байна лээ.
Iim ym zondoo 1 angiin huuhdees erdiin bayar ged l 50000 togrog huraaj bna
Эрдмийн баяр тэмдэглэх талаар хуульд заасан/ хуулиар зөвшөөрсөн тогтоосон / төлбөр хураамж гэж бас байдаг юм уу. Үүнийгээ тодруулаад нэрлээд өгөөч. Хууль ёсны төлбөр хураамж гэдэг нь юу юм бэ.