Дүрэм 1
Эмэгтэй хүн сонсдог, дасдаг, дурладаг. Хэний ч аавын хүү ямар ч сайхан бүсгүйг аваад суучих боломжтой.
Гол нь сэтгэл. Эмэгтэй хүмүүс эр хүн шиг нүдээрээ харж дурладаггүй. Тэд мэдэрдэг. Тэдэнд булчинлаг бие хаа хэрэггүй, тэдэнд овоолсон их алт эрдэнэс ч хэрэггүй, тэдэнд зүгээр өөрийнх нь төлөө бүхнээ зориулж чадах хүн л хэрэгтэй.
Дүрэм 2
Бүх л эмэгтэйчүүд эхэндээ тоодоггүй, эсвэл тоохгүй байгаа мэт жүжиглэдэг. Гэвч тэр багний цаана чамайг таньж мэдэх агуу их хүсэл нуугдан байдаг юм. Тийм ч болохоор шантрах талаар бодоод ч хэрэггүй. Хайранд дүрэм гэж байхгүй. Түүний төлөө хийж чадах юу л байна бүгдийг нь хий! Тэд бол ялдам, энхрий, зөөлөн, уян, энгэрээс нь асгардаг сүү шигээ цайлган, цагаахан сэтгэлтэй хүмүүс. Тийм ч болохоор тэдэнд эсрэг туйл нь хэрэгтэй. Шалчиганасан, наль наль хийсэн зан ямар ч эмэгтэй хүнийг татахгүй. Тэдэнд хүчтэй, үнэнч, шударга, хийсэн сонголтондоо хэзээ ч харамсахааргүй тийм л хүн хэрэгтэй
Дүрэм 3
Тийм хүн нь яаж болох вэ? Тэгэхийн тулд бусдаас илүү хүчтэй, зоригтой, мундаг байх ёстой юу? Ерөөсөө ч тийм биш. Зүгээр л цор ганц нь л байх ёстой.
Бусад хүмүүс түүнийг чинь үнсэхийг хүсдэг байхад, чи түүний гарнаас хөтлөхийг хүсдэг байх хэрэгтэй. Бусад нь түүнтэй унтах гэж хүсдэг байхад, чи түүнтэй амьдрахийг хүсдэг байх ёстой. Инээж байхад нь хажууд нь байдаг хүн биш, уйлж байхад нь ганцаардуулдаггүй хүн нь байх ёстой. Хүнийг хайрлах гэдэг Түүнийг үнсэж, тэвэрч, эрхлүүлэх биш, он цаг хугацаанд хувирч өөрчлөгдөшгүй түүний төлөө гэсэн үнэнч сэтгэлийг л хэлдэг юм шүү! Хайртай л бол бүү эргэлз, хэнд ч бүү өг, Хэзээ ч бүү харамсуул, Хайрла хайрла хайрла!
Дүрэм 4
Эмэгтэй хүн тоохгүй байх тусам улам татагдана. Олон эрчүүдийн дунд чи түүнийг тоохгүй бүр үл ойшооход хангалттай. Тэд хэдий чинээ сайхан төрсөн байх тусмаа тоохгүй байгаад сонирхол нь татагдана. Тэд зөгийнүүдэд дуртай хэрнээ хэн нэгэн онцгой зөгийд л балаа шимүүлнэ. Хариуд нь чамд энэ ертөнцийн хосгүй гайхамшгийг бэлэглэх болно.
Дүрэм 5
Удалгүй алтан дэлхийд үрийн зулай үнэрлэнэ. Гэхдээ хүүхдийнхээ хажуугаар ээжийг нь илүү хайрлах хэрэгтэй гэдгийг огтхон ч мартаж болохгүй.
Дүрэм 6
За тэгээд сайхан цэцгийг услаж байж улам сайхан болгож ургуулдаг шиг сайхан бүсгүйг хайр, үйлдэл, үг гурваараа үргэлж услаж байвал тэр дэргэд чинь мөнхийн сайхан хэвээрээ цэцэглэх болно. Амжилт хүсье ДОН ЖУАНуудаа.
Б.Бодь
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
надад урам өгж байна
Өөрөө бичсэн байж болохгүй байна
Болохгүй
Баярлалаа \nОдоо л ойлгож байна
хийнэ\n
ih bayarlalaaa