Барак Обамагийн гэрлэх саналаас хоёр удаа ТАТГАЛЗСАН эмэгтэй

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 05

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама түүний гэргий Мишель Обама нарын хайр сэтгэл, гэр бүлийн харилцаа бусад хосуудад үлгэр жишээ болохуйц байдаг билээ. Барак Обама үдэлтийн ёслолдоо өөрт нь хамгийн их дэмжлэг болсон цөөн хэдэн хүмүүст талархал илэрхийлсний нэг нь Мишель Обама байсан юм. Эр нөхрийнхөө арын албыг хариуцлагатайгаар дааж, тэргүүн хатагтайн үүргийг нэр төртэйгөөр гүйцэтгэсэн Мишель Обамаг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг олон нийтийн дунд байсаар байгаа юм.

Сонирхуулахад Барак Обамагийн анхны хайр Мишель Робинсон байгаагүй гэдэг.

Учир нь Обама өмнө нь нэгэн бүсгүйд хоёр ч удаа гэрлэх санал тавьж байжээ. Энэ тухай “Rising Star”-ийн намтарт бичигдсэн байдаг. 1980-аад онд Харвардын Хуулийн сургуулийн оюутан Барак Обама Шейла Жагер гэх бүсгүйтэй Чикаго хотод хамт амьдардаг байж. Тухайн үед Барак 25 настай байсан гэдэг.

Энэ тухай Шейла “1986 оны өвөл бид эцэг эхтэй маань танилцсан. Тэр үед Барак надад гэрлэх санал тавьсан” хэмээн дурсаж байжээ. Гэвч Шейлагийн ээж 23 настай охиноо хүнтэй суухад арай эрт байна хэмээн татгалзсан гэдэг. 1988 онд Барак сургуулиа төгсөх үеэрээ хайртай бүсгүйгээдээ дахин гэрлэх санал тавьсан ч Шейла зөвшөөрөөгүй байна. Тэрбээр тус номын зохиолч Дэвид Ж.Гарроуд хэлэхдээ, “Барак гэнэтхэн л маш их амбицтай болчихсон. Би түүний өөрчлөгдөж байсныг нь тодхон санаж байна. 1987 онд юм шүү дээ. Тэр хэдийн ерөнхийлөгч болохоор шийдсэн байсан” гэжээ.

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Билгүүнжав(49.0.216.212) 2017 оны 05 сарын 06

Хаа газрын муусайн хүүхнүүд эрчүүдийг гадаад өнгө үзэмжээр нь дүгнэж,хандаж харьцаж тэнэгтэж байгаад алтан боломжийг алддаг.Хүнийг гадаад өнгө зүсээр нь биш,сэтгэл,оюун санааны байдлаар нь үнэлж.цэгнэж хандаж.харьцдаг эмэгтэйчүүд л хамгийн аз жаргалтай учирдаг юм гэдгийг л ойлгох хэрэгтэй.

0  |  0
зочин(202.179.25.209) 2017 оны 05 сарын 06

Хайргүй байсан болоод суугаагүй биз Юунд харамсах юм

0  |  0
с(65.128.87.22) 2017 оны 05 сарын 06

Хар залуутай битгий суу гээ биз ээж аав нь.

0  |  0
Күн(103.229.120.241) 2017 оны 05 сарын 06

Тахиа биш күн

0  |  0
hi(68.117.143.254) 2017 оны 05 сарын 05

azgvi bvsgvi yum daa. Negdsen ulsiin erenhiilegchtei suuj chadaagvi Gehdee Michelltei suugaagvi bol Barak erenhiilegch bolj chadahgvi ch bsan baij magad

0  |  0
Bb(108.92.149.73) 2017 оны 05 сарын 05

Aztai busgui yum.Sarmagchintai nasiig barah hetsuu shdee

0  |  0
Баяр(37.171.94.123) 2017 оны 05 сарын 05

Азгүй тахиа

0  |  0
Баяр(37.171.94.123) 2017 оны 05 сарын 05

Азгүй тахиа

0  |  0
Top