Их Британийн холбогдох байгууллагууд АНУ-ын загвар өмсөгч Дакота Фэннингийн тоглосон "Oh, Lola!" нэртэй үнэртэй усны сурталчилгааг олон нийтэд үзүүлэхийг хоригложээ. Сурталчилгаанд АНУ-ын модельер Марк Жейком дээр өгүүлсэн загвар өмсөгч охин үнэртэй усыг хөлийнхөө завсар хавчуулан сууж байгаа зургийг ашигласан нь ийнхүү хориглох шалтгаан болсон байна. Зураг үнэртэй усны талаар буруу ойлголт өгөхийн зэрэгцээ модель нь наснаасаа залуу харагдаж байсан гэж агентлагаас гаргасан шийдвэрт дурджээ. Их Британичууд сүүлийн үед сурталчилгаанд тавих стандарт, хяналтаа эрс чангатгаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )