П.Хажидмаа: Гёте сургууль хуваагдаагүй. “Гёте” нэрийг барьж хуурамч элсэлт авч байгаагаас болгоомжлоорой

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 09

Сүүлийн 10 жилийн туршид Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол орж буй ХБНГУ-ын оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн 2017 оны дөрвөн төгсөгч  DAAD-ын шалгалтад тэнцэж Германы их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй суралцах эрх авсан байна. Монгол хүүхдийг зөв төлөвшүүлж, оюун ухааны өндөр потенциалыг зөв удирдан чиглүүлж чадвал дэлхийд данстай дэлхийн хүн болж чадна гэдэг “Гёте” сургуулийн туршлагаас бүрэн  харагдаж байна. Ирээдүй, хойч үедээ  оюуны хөрөнгө оруулалт хийж, “ДЭЛХИЙН ХҮН”-ийг хэдийнээ бэлтгээд эхэлсэн тус сургуулийн захирал П.Хажидмаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд болон танай сурагчдад баяр хүргэе. DAAD-ын тэтгэлэгт хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Энэ нь  Германы Эрдмийн Солилцооны Албанаас (DAAD) дэлхийн 140 оронд зарлагддаг “Гоц авьяастан” тэтгэлэг авах эрхийн төлөөх уралдаант шалгаруулалт юм. Тус  шалгалт нь  дэлхий даяар 1000 гаруй Герман хэлний сургалттай сургуулийн сурагчдын дунд зарлагддаг, IQ шаарддаг орчин үеийн өндөр төвшний  шалгалт юм.

 DAAD-ын уралдаант шалгаруулалтад 140 орны 14 мянга орчим хүүхэд оролцож, 80-ыг нь л шалгаруулж авдаг, өөрөөр хэлбэл нэг тэтгэлэгийн төлөө 175 хүүхэд өрсөлддөг гэж бодоход манайх шиг хүн ам цөөтэй улсаас дөрвөн хүүхэд тэнцэнэ гэдэг нь  маш өндөр үзүүлэлт.  Энэ нь монгол хүүхдийн оюуны том потенциалыг гэрчилж байгаагаас гадна бид хүүхдийн сургалт хүмүүжлээ зөв замаар явуулж байгааг нотолж байгаа болов уу.

-Энэ шалгалтад монгол хүүхдүүд хэзээнээс оролцож,  ямар үр дүн гаргаж байсан бэ?

-Манай хүүхдүүд энэ шалгалтад 2010 оноос оролцож эхэлсэн. Өнөөдрийг хүртэл “Гёте” сургуулийн 11 төгсөгч тэнцсэн байсан, одоо дахиад дөрвөн хүүхэд тэнцлээ.  Тэдний хоёр нь “Гёте” сургуульд тэтгэлгээр суралцан төгсөж байгаа. Нэг ёсондоо энгийн өөр сургуулийн 6-р ангид суралцаж байсан хоёр хүүхдийг би “нүдэлж” аваад сургуульдаа тэтгэлгээр сургасан нь өнөөдрийн амжилтын эзэд боллоо.    

-Тус шалгалтад ямар шалгуураар оролцдог вэ. Шалгалтад тэнцлээ гэхэд ямар тэтгэлэг авах уу?

-Герман хэлний Диплом №2-ын шалгалтад тэнцсэн, олон улсын болон улс, хотын олимпиадуудад удаа дараа амжилттай оролцсон, нийгмийн идэвхитэй хүүхдүүдийг сонгож оролцуулдаг. Харин Герман хэлний Диплом №2-ын шалгалтад бол бид хүүхдүүдээ бага ангиас нь бэлтгэдэг. Тэгээд ч энэ жил манай 19 төгсөгч энэ дипломын шалгалтад тэнцэж Герман, Австри, Швейцарийн их, дээд сургуульд суралцах эрхээ өвөртлөөд байна. Эдгээр орны их, дээд сургуульд суралцахад төлбөргүй байдаг. Суралцах 4 жилийн туршид 800 евро авна мөн дээр нь Герман очих, буцах замын зардлыг ХБНГУ-ын Хилийн чанд дахь Ерөнхий боловсролын асуудал эрхэлсэн Төв газрын өгдөг. Мөн хичээлийнхээ хажуугаар хөдөлмөр эрхлэх боломжтой. Хэрэв амжилттай суралцаж төгсөөд, үргэлжлүүлэн магистрантур, докторантурт суралцвал тэтгэлэгийг үргэлжлүүлэн олгодог зэрэг давуу талуудыг дурдаж болно.

-Танай сургуулийг хуваагдсан гэсэн яриа гарсан байна. Энэ талаар тус сургуулийн захирлын хувьд албан ёсны  тайлбар өгнө үү?

 -Сургууль хуваагдсан асуудал  байхгүй. Манай сургууль энэ оны нэгдүгээр сараас шинэ байранд хичээллэх болсон. Хуучин байр нь талбай багатай тул зарим анги подвальд хичээллэхэд хүрч, биеийн тамирын заалгүй, агаарын бохирдол маш ихтэй дүүрэгт байрладаг байсан. Одоо харин 13 дугаар хорооллын Намьянжугийн гудамжны 16-р байранд байрлах шинэ сургуулийн анги танхим, коридор, орц гарц нь стандарт хангасан, саруулхан, нэгэн зэрэг олон хүүхэд хооллох боломжтой цайны газартай, биеийн тамирын заалтай болсон байгаа.

Хоёр хуваагдсан гэсэн яриа гараад байгааг тайлбарлая. Өмнө нь манай сургуульд байраа түрээслүүлж байсан хэсэг хүмүүс түүндээ сургууль байгуулахаар хөөцөлдөж байгаа гэсэн. Харин зөвшөөрөл нь гараагүй мөн манай сургууль тэдний байранд байсныг ашиглан манай сургуулийн “Гёте” нэрийг барьж элсэлт авч байгаа гэж сонсогдсон. Иймд эцэг эхчүүд анхааралтай байхад илүүдэхгүй болов уу.



 

-Шинэ байрандаа хүүхдийн суралцах орчныг үнэхээр сайхан бүрдүүлж чаджээ?

-Хүүхдийн сурлага, хөгжилд орчны тав тух тодорхой хэмжээгээр нөлөөлдөг шүү дээ. Шинэ байранд ирээд сурагч, багш нар сурлагын өндөр амжилт гаргаж  байна. Жишээ нь, IQ-гийн олимпиадаас нэг алтан медаль, химийн хотын олимпиадаас хоёр мөнгөн медаль, нэг тусгай байр, англи хэлний хотын олимпиадаас хүрэл медаль, түүхийн хотын олимпиадаас хоёр мөнгөн медаль, монгол хэлний хотын олимпиадаас нэг хүрэл медаль хүртсэн.  Мөн Биеийн тамирын сагсан бөмбөг, волейбол, теннис, таеквондо, зураг, морин хуурын дугуйлангууд хичээллүүлж байна. “Гёте” сургуульд сурагчид англи хэлийг мөн гүнзгийрүүлэн үздэг. Тийм ч учраас олон төгсөгчид Америк, Япон, Англи, Сингапур, Тайваны  их, дээд сургуулиудад өргөнөөр суралцаж төгсдөгийг дурдахад таатай байна.

-Та бүхэн шинэ хичээлийн жилийн элсэлтээ аваад зав муутайхан ажиллаж байх шиг харагдлаа?

-Тийм ээ. Шинэ элсэлтийн бүртгэл эхэлсэн байгаа. Бид нэгдүгээр ангид элсэх  хүүхдүүдээс шалгалт авдаггүй. Мөн  бэлтгэлээ үнэгүй явуулдаг байгаа. Нэгдүгээр ангид элсэн орж байгаа  хүүхэд бүтэн жилдээ 35 үсгээ болон 100-гийн дотор нэмж, хасаж  сурах ёстой гэж би  хувьдаа боддог. Энэ утгаар хүүхдүүддээ  ачаалал бага өгдөг.  Анги дүүргэлтийн тухайд 20-26-гийн хооронд хэлбэлздэг. Хүүхдийн сурах үйл явц багшийгаа сонсохоос гадна бие биеээсээ суралцдаг. Багш 26 хүүхдэд хичээл заахад нэг ярьсан зүйлээ  наад зах нь 10 удаа давтна. Хүүхэд энэ давталт дунд юм сурахаас гадна нийгэмшиж байдаг юм.  Өөрөөр хэлбэл өөр өөрийн  үзэл бодол, хандлагатай хүүхдүүд дундаас хүүхэд өөрийнхөө байр суурийг олж авдаг гэсэн үг.  Энэ нь цаашдын төлөвшилд нь чухал нөлөө үзүүлдэг.



 

-Элсэлтийн ерөнхий шалгалт гэдэг өсвөр насныхны хувьд цаашид амьдралынхаа аль гишгүүр дээрээс алхах вэ гээг шилжилтийн том шалгуур байдаг. Тэгвэл танай сургуулийн төгсөгчид  энэ алхмыг хийхэд хэр бэлтгэгдсэн бэ?

-Төгсөгчид  ЭЕШ-д дөхүүлж бэлддэг биш угтаа  байнга бэлтгэлтэй байх ёстой гэж бид үздэг. Түүнээс биш гэнэт  л өдөр, шөнөгүй бэлдээд байхыг хэлэхгүй. Германы боловсролын онцлог нь  хүүхэд суралцах  явц дундаа өөрийгөө бэлтгээд   ямар ч шалгалтыг өгөхөд хэзээд бэлэн байдагт оршдог.  Өөрөөр хэлбэл хэзээд ямар ч үед мэдлэгээ чадвар болгон ашиглахыг  хэлж байгаа  юм л даа. 

-Сурагчид англи хэлийг гүнзгийрүүлэн үздэг  гэж дээр хэллээ. Өөрөөр хэлбэл хоёр гадаад хэлтэй төгсдөг гэсэн үг үү?

-Тийм ээ. Герман хэл давамгайлдаг гэж олгож болохгүй.  Англи хэлийг герман хэл шиг гүнзийрүүлэн үздэг. Манай сурагчид англи хэлний  хот, улсын уралдаан тэмцээнүүдэд  амжилттай оролцдог.  Гётё сургууль маань сүүлийн 10 жилийн туршид сургалтын чанараараа Монголын “ТОП-10” сургуулийн жагсаалтад тогтмол ордог болсон. Хэлнээс гадна математик, хими, физик, түүх, нийгмийн хичээлүүдэд  мөн өндөр амжилт үзүүлдэг. Энэ жилийн хувьд хотын болон улсын  химийн олимпиадаас тус тус мөнгөн медаль авлаа.  Энэ мэт амжилт, ололтоор 15 жилийн ойгоо бид угтаж байна.

-Та бүхний ойрын зорилтыг сонирхвол?

-Аль болохуйц олон монгол хүүхэд энэ сайхан боломжийг хүртээсэй гэж хүсч байна. Ирээдүйд улс орноо авч явах хүмүүсийг бид бэлтгэж байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад дээд боловсрол эзэмших замыг нь бид гаргачихлаа. Хүүхдийг Диплом № 1-2,  DAAD-ын уралдаант шалгаруулалтад бэлтгэх “Гёте” сургуулийн технологи нь амьдралаар батлагдчихлаа. Олон монгол хүүхдийг бэлтгэхийн тулд энэ жил бид сургуулийнхаа байрыг өргөтгөх шаардлагатай байна. Уул нь бид энэ жилээс 13-р хороололд “Шөнийн зах”-ын харалдаа илүү том байранд нүүж орсон ч тооцоолсноос олон хүүхэд бүртгүүлж байна.


Ярилцсанд баярлалаа.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 58 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.180.113) 2019 оны 04 сарын 15

Энэ сэтгэглэл бичиж буй багш нэртэй ямар ч ёс зүйгүй сурагчдаа мөнгө гэж хардаг хүмүүст хэдэн үг хэлье.Танай сургуулийг ийм доройтолтой хүмүүс удирдаж багшилдаг гэж бодож явсангүй.Бүдүүлэг өөрсдөө ч төлөвшөөгүй багш бүү хэл ХҮН-ч үнэргүй та нарт хүний хүүхдүүдээр бизнес хийж тоглох эрх хэн өгсөн юм.Нэр төр ичих булчирхайгүй шулмасууд л гэхээс өөр муу үг олдохгүй нь.багш нэрийг гутаагчид өөрсдийгөө сайн боловсруул ийм юмнуудаас ямар төлөвшилтэй ирээдүй гарах нь тодорхой.Боловсролын салбараас зайлаач!!!

1  |  0
Зочин(202.21.100.46) 2017 оны 07 сарын 06

Охнидоо сургууль хайж яваад юу олоод уншчихваа Гётег сонирхож байсан юм шал худлаа боллоо аль нь ч гёте юм бүү мэд завхарсан юм. Яг үнэн хүүхдийн боловсролын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс байна уу.

0  |  0
Кк(202.9.42.2) 2017 оны 05 сарын 18

Дажгүй сургууль гэж бодож бсан бас хуваагдаа юу, хоббигоос багш аваал бсан бүр холион бантан болохын энэ хувийн сургуулиуд. Яс юман дээрээ хүүхдүүд нь гадаад хэл халтар хултар сурнуу гэхээс бусад дагавар хичээлээрээ улсын сургуулийг гүйцдэггүй. Хайран мөнгө!!! Туйлшрах дуртай атаархуу монголчууд хувийн сургуульруу шуураад л. Хммм

0  |  0
11-hen bichig barimt(103.212.116.243) 2017 оны 05 сарын 12

Ouyun gej yag hen be.Negen HZH-toi holbootoi [ gishuun sh yum u..]. baisan,halzan gej neriiddeg GAN....IIN ...... gej sonsson unen uu...bas Germanii oyunii hurungu oruulalt gej yag yug heleed baigaa yum bol-er ni Ouynii hurungu oruulalt gej yu gesen ug yum bol..Hajidmaa gegch bodit uneniig barimtaar delgesen l bn shu de.uneheer uil ajillagaa yavuulah erhtei,alban esnii ner us tamga temdeg geed hund uzuuleh yum baigaa bol 11-iinhen ene Hajidmaa shig gargaad tavil da. tegvel tanaid olon hun huuhdee ugnu....haruulah yum bn uu naiz naraa...

0  |  0
Дайчинбаатар(203.91.118.50) 2017 оны 05 сарын 11

энэ чинь юу л болоод байна даа.

0  |  0
Хууртагдсан хэдэд(202.21.115.82) 2017 оны 05 сарын 11

Оюунд хууртагдсан хэдэн багш энд эсрэг коммент бичээд байх шиг байна. Та нар Оюуны бэлэглэсэн хуучин хувцсыг нь өмсөөд явж байхыг харсан. Мөн далай дээр амраана, өндөр цалин өгнө, байр өгнө, гал тогооны тавилга бэлэглэнэ гэсэн. Харамсалтай нь наад сургууль чинь Германы дэмжлэггүй болсон. Германы оюуны хөрөнгө оруулалт Гёте сургуулиа дагаад явсан. Оюуныг Германы ЭСЯ ”хүлээн авч, уулзах боломжгүй” гэснийг та нар мэдээгүй л байх. Наад жижиг байрандаа нэг сургууль байгуулаад, 100 айлынхаа утаанд дунд ажиллаад, амьдралаа аваад явах эсэх нь та нарын эрх.

0  |  0
suragch(150.129.143.199) 2023 оны 03 сарын 13

P.Hajidmaa hudlaa yrj bgaa shuu humuusee. 11 iin goethe podvolid zuvhun hudulmur ordog. Busad hicheel tus tusiin angid oroh buguud surgalt sain. Harin ch bayn-zurhiin goethe tureesiin bairand orood 5”000”000 tugrug nemsen. P.Hajidmaa gdg hun hudal helj bn. bi 11 iin goethe giin suragch ,bi surguuldaa setgel hangaluun baidag.

0  |  1
Гёте сургуулийн эцэг(182.160.39.131) 2017 оны 05 сарын 10

Ер нь энэ хувийн сургуулиудад хүүхдээ сургах гэж байгаа эцэг эхчүүд юуны түрүүнд өөрийн үндсэн байртай эсэхийг нь судалж байж өгөх хэрэгтэй юм байна лээ. 13-р хорооллын гёте сургууль түрээсийн байранд хичээллэдэг. Дахиад өөр тийшээ нүүхгүй гэх баталгаагүй сургууль. 11-н гёте нь өөрийн үндсэн байртай юм бна лээ. Тэгээд ч ихэнх багш нь тэндээ үлдэж ажиллаж байсан болохоор нь манайх хүүхдээ 11-н сургуульд нь үлдээсэн. Сургалт нь хэвийн явагдаж л байна.

0  |  0
goethegiin suragch(202.9.41.47) 2017 оны 05 сарын 10

bi 11iin goethed surdag tgd ene surguuli zaalgui ch gsn nuguu surguulias iluu deer gj boddog. Hajidmaa zahiral oyun zahiralaas iluu goyo aashtai,saikhan handdag ch tsaanaasaa neg sonin snagddag. Gehdee l huuhdee surgamaar bn ghin bol 11in geothed sursan n deer bh gj uzjin. 13d bdg goethegiin zaah arga n muu, bolno huuhduud n ch gsn uneheer muuhai aashtai ih zantai huuhduud bdg

0  |  0
Хэн нэгэн(139.5.216.97) 2017 оны 05 сарын 10

Эрхгүй сургуульд Герман хэлний шалгалтын эрх өгнө гэж байхгүй шүү дээ. 11т байгаа сургууль Герман хэлний шалгалтын ч эрхтэй, үйл ажиллагаа явуулах ч эрхтэй сургууль.

0  |  0
Зөв шийдэл(202.21.115.82) 2017 оны 05 сарын 10

Хажидмаа багш та тэр Оюун гэгчийн түрээсийн байрнаас гарсныг дэмжиж байна. Хүүхэд, багш нарыг хэл амаар доромжилдог тэр бүдүүлэг авгайгаас бүр эрт салах ёстой байсан юм.

0  |  0
:)(107.77.111.79) 2017 оны 05 сарын 10

Уурандаа худал хэлж хүн гүжирдэх нь өөрөө өөртөө л хор хүргэж байгаа шүү , өөрийгөө л бохирдуулж байгаа юм . Худал үгээр хүнийг хуурч чадах ч бурхныг хуурч чадахгүй шүү! Үнэн үгтэй хүн айхгүй гээр түмний өмнө хийсэн ажлаа тайлагнаж байдаг юм.

0  |  0
uur German surguuli (103.212.116.243) 2017 оны 05 сарын 10

minii huvid huuhdee angli bish,german heltei bolgoh tuiliin ih huseltei hun,odoo tegeed yah ve....ene surguulid itgeh argagui bolloo shu de,uur german helnii huviin surguuli meddeg hun bn u..helj ugch tuslaach bi lav haigaad olsongui 23-d german helnii angi neegdsen suragtai.gehdee huviin chanrtai surguulid surgamaar bn sh de...uneheer utga alga.Ene huviin surguuliudiin zes ni ehneesee tsuhuij ehellee de...odoo araas ni ingej salj niilj honi chono boloh surguulid olon baigaa baih da.23,,38-aas uur german helnii surguuli baival medeh hun baival helj ugch tuclaach

0  |  0
zochin. (203.91.118.100) 2017 оны 05 сарын 10

Arai ch dee. Bolovsroliin baiguullaga udirdaj baigaa hun iim archaagui teneg baihaar unuugiin bolovsroliin baiguullaga huuhdiin surgalt humuujliin tuhai yriad yu gehev dee. Huuhed min 11-r horoolold baih surguuliig ni tugssun. Surguuli tugssun baharhal ni ch alga boloh yum baina. Heden tugruguu ugch dund surguuliig ni tugsgusun. Hariutslagagui hun baina daa. Haramsaltai l yum.

0  |  0
Zochin(50.254.15.77) 2017 оны 05 сарын 09

Oyun darga ba Khajidmaa zahiral nar muudaad yah yum be. Ungursan tsag hugatsaand ta 2-yn buteen baiguulsan surguuli olon saikhan bagsh naryn hucheer olon huuhdiig amjilttai surgan saikhan l yavtsgaadan . Tanai surguuliin tugsugch olon huuhed sain saikhan amidarch baina. Ta 2 hoyulaa mundag bolovsrol soyoltoi humuus . Saikhnaa dursaad soyoltoi 2 tiishee boloochdee. 2 tal bolchood tanidag meddeg humuuseeree yanzan buriin hudal unen medegdehgui setgegdel bichuuleed baihaar ter bichsen hunii IP garch bgaach ta 2-yn l nerend muu. Ternees bichsen bolgond itgeed bdg hun hovor. Negniigee muulsnaar

0  |  0
хажидмаа гуай нь(202.9.41.189) 2017 оны 05 сарын 09

Сургууль ажиллуулж байгаа багш хvн шудрага байх естой. Зvгээр л vнэнээ хэлчихээч! 2 хуваагдах ажлыг би хийсэн, хамтрагчаа залилсан нь vнээн гээд! Сурагчид, эцэг эхчvvд, багш нар гээд олон хvмvvс мэдэж байгаа биз дээ. Чи ямар ганцаараа амьдарч байгаа биш дээ! Ийм байж яаж хvvхдvvдийнхээ емне шудрага ес ярих юм бэ?! Агаарын бохирдол ч гэх шиг бvv тэнэгт! Намайг шунал дийлсээн гээд л vнэнээ хэлчихээч!!!

0  |  0
zochin (202.9.40.5) 2017 оны 05 сарын 09

geothe bol german helni surguuli tiimees german helni shalgalt daad dsd1 2 iin shalgalt ali surguuli der awjin ter n jinhen n gesen vg zde 13 dugar hotollin geothed mini medher german helni bagsh nar mun daad iin shalgalt awdag hvmvs n ochdog

0  |  0
gerel(202.9.40.22) 2017 оны 05 сарын 09

11r horoolliin goethe surguuli alban esnii erhtei. ene hun zuwhun uuriin erh ashgiig bodoj uwliin huitneer surguuliig huwaaj etseg eh suragchdiin erhiig zurchsun, albanii humuus 11r horoollin surguulid uil ajillagaa ywuulah alban esnii erhiig ni ugsun. zahiin surguuli tur hugatsaani salbar nertei. zarchmin huwid ter surguuli erhgui. zuwhun baraani temdegt bga. ter ni har goethe ter huniih gj batalgaajsan bichig. busdaar bol ymarch erh medelgui huuramch tsaas. olon tumniig huurahaa boli. 11t buh mundag bagsh nar ni uldsen odoo uil ajil ni mash sain ywj bga.

0  |  0
2006 оны захиралд(59.153.115.122) 2017 оны 05 сарын 09

2006 онд ажилдаж байсан эрэгтэй захирал(1 р ангиас ороогүй л бол заавал гермаг хэлтэй австри германд суралцаж байсан хүүхэд л авна)гээд миний охиныг уйлуулаад гаргаж билээ.Тэр хүнд хэлэх үг маань одоо ч аманд эвлэрч өгдөггүй юм.

0  |  0
Итгэл(107.77.111.79) 2017 оны 05 сарын 09

Гёте сургуулийн хамт олонд ба бүх сурагчдад амжилтаа улам ахиулж яваарай гэж хүсэх байна .

0  |  0
Blahhh(139.5.216.97) 2017 оны 05 сарын 09

Za yu gj l erhgui surguuliig buhel buten 2 ulirliin tursh heviin uil ajillagaa yvuulaad l haraad suuj bh ve de. Umnu ni suraltsaj baisn huuhduudees uldlee, 38 bagshaas 30 ni uldlee. Huvaagdaagui tgd Goethegiin bagsh suragchid niiteeree erhgui surguulid shiljee yu?

0  |  0
saran..(103.212.116.243) 2017 оны 05 сарын 09

11-t baidag ni alban esnii erhee ch avch chadaagui uuruur helbel surguulin uil ajillagaa yavuulah erh baihgui huuli bus geed ene hun mash todoor heleed baiga yum bish u.ene umuuruud baiga humuus huuli bu ni yumuu,huuliin daguuh ni yum uu

0  |  0
Иргэн(202.70.46.217) 2017 оны 05 сарын 09

11-р хороололд байрлаж байгаа Гёте сургуульд дийлэнх багш ажилчид болон хамтран сургууль байгуулсан хүн чинь байгаа шүү дээ. Гёте сургуулийн амжилт бол бүх багш нарын нөр их хүч болохоос ганцхан таных биш байхаа. 11-р хорооллын Гёте сургуульд 38 багшаас 30 үлдсэн шүү дээ. Энэ хичээлийн жилийн 3-р улирлаас 2 хуваагдсан.

0  |  0
Иргэн(202.70.46.221) 2017 оны 05 сарын 09

Монгоний толоо сургууль Ялангуяа Герман явна гэдэг нэрээр энэ авгай бас бус хумуусийн зардлыг гаргуулж зугаалах аа л тэргуун болгодог

0  |  0
yaha ch medhe bolilo(103.212.116.243) 2017 оны 05 сарын 09

,34-r horoolold huviin oligtoi surguuli neg ch baidaggui..tanaih horoolold nuuj irvel huuhdee oruulah huseltei humuus mun ch olon baigaa da.huuhed surguulid oruulna gedeg hamgiin chuhal ni ger oirhon baih gedegtei olon aav eejuud sanal negdeh baihaa.hedii avtobustai surguuliud olon baidag ch geriinhee oir huuhdee uhug ni olon davuu taltai baiag.er ni ene ih olon nuugee baigaa surguuliudaas bolgoomjiloh heregtei.ednih tegeed yag ali ni undsen ni yumbe,11-r horoololiinh ru zalgahad manaih undsen surguuli ni geed l baisan.Minii yag odoo harjbaigaagaar jinhene zahiral ni ene emegtei munuusuu mun

0  |  0
Иргэн(103.57.95.169) 2017 оны 05 сарын 09

Өөрөө орос сургууль төгссөн хүн, яагаад сургуульдаа орос хэлний хичээл оруулдаггүй юм бэ? Мэдээж бүгд Герман, болон англи хэлээр ярьдаг орон руу явж чадахгүй. Хамгийн ойр орон Оросын Холбооны улсад сурах боломж байна. Та энэ тал дээр бас бодох нь зөв болов уу? Таны ажилд амжилт хүсье!

0  |  0
Top