Бөө нарыг ингэж шийтгэдэг

2017 оны 05 сарын 09

Бөө мөргөл эргэн сэргэж буй энэ цагийн нэгэн том асуудал бол бөө нарын ёс суртахуун. Уг барьж бөө болно гэдэг угтаа тэнгэрийн хуулиар амьдарна гэсэн үг. Түмэн олонд тус болж, өвдсөний өвчин, зовсны зовлонг нимгэлэх үйлтэй энэ эрхмүүд өнөөдрийн олзыг бодон маргаашийн үйлээ зузаалах нь хэрээс хэтэрч байгааг олон хүн мэднэ. Тийм ийм бөө дээр очлоо, тийм ийм юм нэхлээ гэж гомдоллогсод олон таардаг. Нэг хоёрын зэрэг болчимгүй нөхдийн хэрэг биз хэмээн эхэндээ боддог байсан авч сүүлийн үед энэ нь хавтгайрсан үзэгдэл болж байгааг анзаараад сэтгэл зовнисондоо үүнийг бичиж байна.

Жишээ 1. Нэг танил маань сандарчихсан утасдаж бөөн зовлон тоочив. Ажил төрөл нь жаахан уруудаад байхаар нь учрыг нь хэлээд өгчих, аргалж засчих сайн хүн байна уу гэж найзаасаа асуутал тэр дор нь нэг бөө хүүхэн дээр дагуулаад очжээ. Нөгөө бөө нь бөөлж үзээд “Чи угтай хүн байна. Гурван сарын дотор угаа барихгүй бол амины нэхэлтэй. Одоохон юмаа бэлдээд надтай хөдөө яв” гэжээ. Бэлтгэл, өргөл сэлт нь дор хаяж хоёр гурван сая төгрөг болох янзтай гэнэ. Цалингаас цалингийн хооронд амьдралтай бүсгүйд тийм мөнгө байсангүй. “Мөнгө олддоггүй, бөө утасдаад байдаг яах вэ, тэр бөөтэй муудалцчихвал бүр тусгүй юм болох байх даа” гэнэ. Нэгэнт тийм юм сонссон хүн сэтгэл амар байхгүй нь ойлгомжтой. “За, чи ямар ч байсан эхлээд мэргэн түргэн гэгддэг хэд хэдэн хүн дээр очоод асуу даа. Аль болох олон хүнээс асууж тодруул. Тэрний дараа яахаа өөрөө шийднэ биз. Ер нь бол мөнгөний төлөө юу ч хэлж, юу ч хийхээс буцахгүй хүмүүс байдаг юм шүү” гэлээ. Би гэдэг хүн далдыг хардаг далай лам биш болохоор үүнээс илүү юу ч хэлэх билээ дээ.

Гурав дөрвөн сарын дараа нөгөө бүсгүй маань дахиад ярилаа. “Ямар ч уг муг байхгүй гэнэ. Жаахан хэл амны юм байсныг нь ламаар засал хийлгээд зүгээр болсон. Одоо ажил төрөл сайн байгаа” гэж байна. Гурван сар өнгөрсөн ч тэр үхсэнгүй.

Хүний сэтгэлзүйн эмзэг байдлыг ашиглан энэ мэтээр айдас дарамтад оруулах явдал өнөөдөр хэрээс хэтэрч байгаа нь нууц биш. Үүний гол буруутан нь тэдгээр ухвар мөчид этгээдүүдийг давраагаад байгаа сүсэгтнүүд өөрсдөө билээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

 


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Atartsetseg(139.5.219.141) 2017 оны 05 сарын 09

Tegdgiin bna lee minii ocndog boogiin ulaan ni ajil Torlon bljiinvv bie ni owdohgvi bnaa uu geed sogtuu yariad bdgiin bna lee lam ni amar eum bnalee Sanaa amar

0  |  0
Renchinbuu(66.181.181.251) 2017 оны 05 сарын 09

Modond xylj baigaad shataaxad jinxene boo amid ylddeg. Shataagaad bai

0  |  0
Top