Ким Чен Уны ээж Ко Ён Хи бол Ким Чен Ирийн гурав дахь эхнэр юм. Түүний тухай мэдээлэл Ким Чен Ирийн бусад эхнэрүүдийн адил нууцлаг байдаг бөгөөд балетчин байсан нэгэн аж. Ким Чен Ир түүний дараа дахин эхнэр авсан бөгөөд тэр нь Ким Ок гэгч билээ.
Ким Окийг дэлхийн хамгийн нууцлаг тэргүүн хатагтай гэж нэрлэхэд болох биз ээ. Ким Чен Ирийн дөрөв дэх эхнэрийн хувиар карьер нь байнга өсч ирсэн энэ хатагтайн нөлөө Хойд Солонгост асар их гэж яригддаг байв.
Ким Ок Пеньяны Бүжиг дууны урлагийн их сургуулийн төгөлдөр хуурын ангийг төгсчээ. Гэвч мэргэжлийн ажлаа хийлгүй 1980 оноос Хойд Солонгосын удирдагчийн хувийн нарийн бичгийн даргаар ажиллах болсон аж. Өөрөөр хэлбэл Ким Жон Ил аавынхаа хувийн нарийн бичгийг гэргийгээ болгож авсан гэсэн үг юм.
Ким Чен Ир анхны эхнэр кино жүжигчин Сон Хэ Римтэй 20 жил амьдарсан аж. Энэ бүсгүйг оросууд гайхалтай эмэгтэй гэж нэрлэдэг байсан бөгөөд амьдралынхаа сүүлийн жилүүдийг Москвад өнгөрөөсөн гэдэг. Хоёр дахь эхнэр Ким Ён Сукийнх нь талаар мэдээлэл хомс. Маш хаалттай орчинд амьдарсан энэ эмэгтэйн талаар солонгосчууд ч мэддэггүй байсан гэдэг.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
sonirxoltoi bna