Нидерландын үр шилжүүлэн суулгах нэгэн төвийн эзний гэрээслэлтэй холбоотой дуулиан шуугиан Роттердамд дэгдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 90 настайдаа таалал төгссөн Ян Карбаат донорын спермийг өөрийнхөөрөө сольсоор 60 хүүхдийн эцэг болсон тухай NY Times мэдээлжээ.
1980-1990 онд Голландад томд тооцогддог байсан Bidjorp Medical Centre үр шилжүүлэн суулгах төв олон тооны зөрчлийн улмаас 2009 онд хаагдсан аж.
Карбаатын танил Моник Вассенаарын өгүүлснээр, тэрээр нас барахынхаа өмнөхөн түүнд имэйл бичин, донорын спермийг өөрийнхөөрөө сольдог байсан тухай мэдээлсэн гэжээ.
Одоогийн байдлаар, үр шилжүүлэн суулгах төвийн эзний өв залгамжлагчдын эсрэг 23 гэр бүлийн төлөөлөгчид нэхэмжлэл гаргаад байгаа гэнэ. Түүний гэр бүлийн өмгөөлөгч Лизетт де Хааны мэдэгдсэнээр, Bidjorp Medical Centre-ийн экс тэргүүний хэлсэн үг үнэн эсэх нь одоогоор батлагдаагүй байгаа аж.
Нэхэмжлэлийн эзэд хүүхдүүдийнхээ Карбааттай холбоотой эсэхийг тогтоолгохоор цусны шинжилгээ өгөөд эхэлсэн бөгөөд энэ хэрэгтэй холбоотой сонсгол ирэх сарын 2-нд болох юм.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )